“Хүннү малл” цогцолборт шинээр дэлгэгдэж буй дэлхийд гайхагдах “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 12.00 цагт “Хүннү малл” цогцолборт албан ёсоор нээлтээ хийнэ.

" />

“Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн нээлтээ хийнэ




“Хүннү малл” цогцолборт шинээр дэлгэгдэж буй дэлхийд гайхагдах “МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэн 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 12.00 цагт “Хүннү малл” цогцолборт албан ёсоор нээлтээ хийнэ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, академич, үлэг гүрвэл судлаач Р.Барсболд нар оролцоно. Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвороор дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн судалгааныхаа үр дүнгээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг. ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн 2 томоохон үзэсгэлэнг бэлтгэн дэглэж, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулсан билээ.

Нээлтийн үйл ажиллагаа Оддын урлагийн тоглолтоор үргэлжлэх бөгөөд хүрэлцэн ирсэн бүхий л зочдод “Монголын үлэг гүрвэл” танин мэдэхүйн баримтат киног сонирхуулах юм. Мөн энэ үеэр “Үлэг гүрвэлийг хэн сайн зурах вэ?” сэдвээр хүүхэд багачуудын дунд уран зургийн уралдааныг зохион байгуулна. 

Ч.Өлзий

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=