Монгол нутаг дахь эртний улсууд Түрэгийн хаант улс, Хүннү гүрний танхимуудын засвар, шинэчлэлийн ажлыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2015 оны 5 дугаар сарын 27-ны 10 цагт Монголын Үндэсний музейд болох гэж байна. 

" />

Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимууд шинэчлэгдлээ



Монгол нутаг дахь эртний улсууд Түрэгийн хаант улс, Хүннү гүрний танхимуудын засвар, шинэчлэлийн ажлыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 2015 оны 5 дугаар сарын 27-ны 10 цагт Монголын үндэсний музейд болох гэж байна.

Уг ажлыг БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай /ТИКА/хамтран хийсэн юм. ТИКА нь 2004 онд музейн тус танхимын дэглэлт, барилгын засварын ажлыг өөрийн хөрөнгөөр хийж тохижуулан хандивласан бөгөөд 10 жилийн дараа дээрх засварыг дахин хийж тус музейд хүлээлгэн өгч байгаа юм. Түрэгийн хаант улсын танхимын үзмэрүүд нь Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөөт цайдамд орших Билгэ хааны тахилын онгоноос 2001 онд олдсон олдворууд билээ. Эдгээр олдворуудыг 2003 онд МУ-ын Засгийн газрын 124 дүгээр тогтоолоор “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт”-д оруулсан. Энэхүү үзмэрүүд нь тус танхимын гол үзмэрүүд юм.  Тус арга хэмжээнд БСШУЯ-ны төлөөлөгч, ТИКА-ийн дэд Ерөнхийлөгч Али Маскан, БНТУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин Сайд Ноён Камил Колабаш болон албаны бусад хүмүүс оролцоно. Энэ жил Монгол Улсад ирэх жуулчдын тоо эрчимтэй өсөх хандлагатай байгаа бөгөөд аялагчдийн заавал үйлчлүүлдэг газар бол музей юм. Монголын үндэсний музей нь эх орныхоо түүх, өв соёлыг таниулах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах тал дээр анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд үзэсгэлэнгийн танхимуудаа шинэчлэн дэглэж, засвар хийж үзэгчдээ хүлээн авах бэлтгэл ажлаа хангаад байна.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=