ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБОГДСОН МАН-ЫН ГИШҮҮД "ДЭЭЛЭЭ НӨМРӨХ" БОЛОЛТОЙ


МАН-ын Хяналтын ерөнхий хороо хаалттай хуралдахаар болжээ. Уг хурлаар ёсзүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах тухай эх сурвалж мэдээллээ.  Сүүлийн өдрүүдэд Хөгжлийн банкнаас  их хэмжээний зээл авсан ч зээлээ эргүүлэн төлөхгүй, мөн зориулалтын бус зүйлд зарцуулсан  компаниудын ихэнх нь улстөрчдийн тэр дундаа МАН-ын гишүүдийн хамаарал бүхий компани байгаа нь тодорхой болсон. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Эдгээр хүмүүст намын зүгээс шийтгэл онооно" хэмээн амласан. Тэгвэл маргаашийн хурлаар  тэрээр хэлсэн үгэндээ хүрч,  Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгч нарт хариуцлага тооцох, намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргах бололтой. Мөн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа зарим нэг гишүүдийг намаас хөөх  гэнэ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=