БЭЭЖИНГИЙН ӨВЛИЙН ОЛИМПИЙН ЦОГЦОЛБОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЛАА


БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2022 оны хоёрдугаар сард өвлийн олимп болно. Ингэснээр Хятад улс нь олимпийн түүхэнд өвөл, зуны олимпийг хоёуланг нь зохион байгуулж байгаа анхны улс болж байгаа юм.  Хэдийгээр  өвлийн олимп бараг хагас жилийн дараа болох ч Хятадын удирдлагууд өвлийн олимпийн бэлтгэл ажил бүрэн хангагдсаныг зарлаж, өвлийн олимпийн тоглолтууд болох цогцолборуудыг танилцууллаа. 


Хятад улсын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн буюу “Шувууны үүр”-ийг бид 2008 оны Бээжингийн зуны олимпийн үеэс сайн мэдэх болсон.  Энэ цэнгэлдэх хүрээлэн нь “дөрөвдүгээр үеийн спортын ордон” хэмээгдсэн барилгын агуу бүтээл юм. Швейцарын архитектурын дизайнер Жакуес Херзог, Пиерреде Меурон болон Хятад улсын архитектурын дизайнер Ли Шинган нар хамтран дизайныг нь бүтээсэн байдаг. Бээжингийн олимпын паркийн төв өмнөд хэсэгт буй энэ цэнгэлдэх хүрээлэн нь 2008 оны Бээжингийн зуны олимпын гол ордон талбай байсан бөгөөд нийт 91 мянган суудалтай аж. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлт, хаалтын үйл ажиллагаа энд болохоор болжээ. 

Шөү Гангийн сноубордын болон цанын чөлөөт гулгалтын тавцан-“Кристал гутал”

Шөү Гангийн сноубордын болон цанын чөлөөт гулгалтын тавцан нь Бээжингийн Шөү Ган аж үйлдвэрлэлийн паркт байдаг бөгөөд өвлийн олимпийн түүхэнд аж үйлдвэрлэлийн өвийг дахин ашиглаж бүтээсэн анхдагч тэмцээний цогцолбор байгууламж, түүнчлэн Бээжин дэх тэмцээний бүсийн шинэ байгууламжийн нэг юм. Өвлийн олимпын үеэр энд сноубордын болон цанын чөлөөт гулгалтын тэмцээн явагдана.


Үндэсний цанын харайлтын төв

2022 оны Бээжингийн өвлийн олимпийн Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний цанын харайлтын төв бол Хятад улсын анхдагч цанын харайлтын байгууламж бөгөөд төрөл бүрийн тоног төхөөрөмжийг олон улсын хамгийн өндөр зэрэглэлийн стандартын дагуу бүтээжээ. 2022 оны өвлийн олимпын үеэр энд цанын харайлт болон цасны хос төрлийн тэмцээнд явагдана.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=