КОРОНАВИРУСИЙН ДЕЛЬТА ХУВИЛБАР ДЭЛХИЙД ХУРДАЦТАЙ ТАРХАЖ БАЙНА


Коронавирусийн бусад хувилбараас өндөр халдвартай гэдгээрээ түгшээж буй “Дельта” хувилбар энэ сарын 6-13-ны хооронд долоон улсад нэмж бүртгэгдсэнээр нийт 111 улс оронд тархаад байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Ингэснээр коронавирусийн  хувирал маш хурдацтайгаар тархаж, ойрын саруудад дэлхий дээр давамгайлсан хувилбар болох нь тодорхой байна гэж ДЭМБ-ын мэдэгдэлд онцолжээ.

Энэхүү омог цаашид тархсанаар халдвар нэмэгдэж, ялангуяа, вакцинжуулалт муу байгаа улс орнуудын эрүүл мэндийн салбарт илүү их ачаалал өгөх магадлал өндөр байна. Долоон хоногийн өмнө “Дельта” омог 104 оронд бүртгэгдэж байсан бол хоёр долоо хоногийн өмнө 96 тархаад байжээ. Өөрөөр хэлбэл энэ омог дэлхийн ихэнх улс оронд түгээд байна. Энэтхэгээс гадна энэ хувилбар ОХУ, Их Британи, Япон, Герман, Испани, Грек, Турк, Франц, Индонез, Таиланд, Израил, Бразил, Өмнөд Африкт илрээд байгаа бол Хятад улсад бүртгэгдсэн тухай мэдээллийг ДЭМБ албан бус эх сурвалжаас авчээ. Дельта хувилбар үлдсэн 85 улс оронд тархсан эсэх талаарх мэдээлэл хараахан аваагүй байгаа ч хурдацтай тархаж буйг ДЭМБ хүлээн зөвшөөрчээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=