ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БОЭТ-ИЙН ЗАХИРАЛ Я. БОЛДБААТАР АЖЛАА ХАЯАД АЛГА БОЛЖЭЭ


Улс орныхоо эдийн засгийг бодож, Засгийн газраас Ногоон бүс хэмээн “хүчээр” зарласаар байгаа Өмнөговь аймагт халдварын тохиолдол гарсаар байна. Халдвартай нь батлагдсан уул уурхайн ажилтнуудыг Улаанбаатар руу, ХӨСҮТ рүү шилжүүлж байгаа. Харин орон нутгийн халдвартай иргэдийг зургаадугаар сарын 15-аас орон нутагтаа эмчилж эхэлсэн.  Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд коронавирусын халдвартай 58 өвчтөн эмчлүүлж байгаагийн 15 нь хүүхэд байгаа юм. Сүүлийн өдрүүдэд өвчлөл нэмэгдсэнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Р.Амгалан ахлагчтай мэргэжлийн баг ажиллаж, БОЭТ-ийн нөхцөл байдалтай танилцсан байна. Ингээд газар дээр нь бодит байдалтай танилцсан ХӨСҮТ-ийн багийнхан “халдвар хамгааллын дэглэм муу байгаа” талаар шүүмжилж, алдаа дутагдлыг нь аймгийн онцгой комиссын  хуралд танилцуулжээ. Харин үүний дараа БОЭТ-ийн захирал Я.Болдбаатар шүүмжлэлийг хүлээж авалгүй “Ажлаа өгнө, ажиллаж чадахгүй” хэмээн уурлан гарч яваад одоо болтол ажилдаа ирээгүй гэнэ. Өөрөөр хэлбэл халдварт өвчтэй болон бусад шалтгаант өвчтөнүүдтэй БОЭТ одоог хүртэл удирдлагагүй байна. Тангараг өргөсөн ч, шүүмжлэлээс халшран ажлаа хаян алга болсон Я.Болдбаатар нь 14 хоногийн өмнө ЭМЯ-наас тус эмнэлгийн захирлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар томилогдон ирсэн байжээ. Тангараг өргөсөн эмч хүн атлаа өвчин зовлонгийн дунд өвчтөнүүдээ хаяад явж буй хүнээ даруйхан солихыг өмнөговьчууд шаардаж байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=