УИХ-ЫН ГИШҮҮН АСНЫ ЭЗЭМШДЭГ ББСБ-ЫН 24 ХҮН КОРОНАВИРУСЭЭР ХАЛДВАРЛАЖЭЭ


Өнөөдөр Улаанбаатарт 37 тохиолдол шинээр илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Тэрээр  "Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт нэмэгдэж, хавьтлын тоо нэмэгдсээр байна. Улаанбаатарт голомтууд нэмэгдэж, цар хүрээ тэлэгдэх хандлагатай байна. Нийт 28 голомт үүсч, 9 нь маш том голомтууд байсан. Хүрээ хязгаар нь тогтоогдож, хумигдсан байна. Одоогоор 7 голомт идэвхжил нь буурсан боловч ганц нэг тохиолдлууд бүртгэгдсээр байна. Тухайлбал, Тохижилт үйлчилгээний газартай холбоотой голомтоос нийт 20 хүн өвдсөн байна. Мөн Х апартментын СӨХ-тэй холбоотой голомтоос 11 хүн өвдсөн, идэвхтэй байна. Сүүлийн өдрүүдэд хамгийн идэвхтэй нь GB плазад ажилладаг ББСБ-ын голомт маш их тархсан байдалтай байгаа аж.  Үүнээс нийт 24 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Дашрамд сонирхуулахад тус ББСБ нь УИХ-ын гишүүн асны хамаарал бүхий  байгууллага бөгөөд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөөгүйгээс ийнхүү олноороо халдварласан байна.  Энэ мэт голомтууд идэвхтэй үргэлжилж, хүрээгээ тэлж байгаа нь өвчлөл тархах нөхцөл болоод байгаа юм.   Ард иргэдийн дунд хөнгөн хэлбэрээр өвдөж, өвчилсөн хүн явж байх эрсдэл маш өндөр байна. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=