"ТЭНГЭРИЙН ЭЛЧ ТЭМҮҮЖИН" ТҮҮХЭН ЖҮЖИГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Улсын Хүүхэд, залуучуудын театрын 75 жилийн ойн хүрээнд бүтээсэн “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжиг үзэгчдийн хүртээл боллоо. Тус театр хүүхэд, залуу үеийнхэнд үндэсний түүх, өв соёл, ёс заншил, төрт ёсны уламжлалыг урлагийн хэлээр таниулан сурталчлах, эх оронч үзэл, гоо зүйн боловсролыг төлөвшүүлэх зорилгоор энэхүү шинэ уран бүтээлээ туурвижээ.

Монголын төдийгүй дэлхийн түүхт хүн болох Чингис хааны бага нас Тэмүүжиний дүрээр дамжуулан хүүхэд бүрийн зүрх сэтгэлд байдаг галыг бадрааж, зоригийг сэргээхийг зорилгоо болгожээ.
Хоёр жил гаруйн өмнө хотын захад Хүүхэд, залуучуудын театрыг байгуулахад "Хэн ийм хол очиж тоглолт үзэх вэ дээ" гэсэн шүүмжлэгсэд цөөнгүй байлаа. Харин хүүхэд, залуучуудын зүрх сэтгэлд хүрсэн уран бүтээл хийхэд газрын хол, ойр хамаагүй гэдгийг энэ хоёр жилд тус театрынхан баталж чадлаа. Соёлын үрийг тарихад сайн уран бүтээл хийх нь чухал бөгөөд тус театрынхан "Ромео Жулетта хоёр", "Хайрыг хайрла" "Адамсын гэр бүл" хөгжимт жүжиг, "18 дахь хавар" драмын жүжгээр хүүхэд залуустаа бэлэг барьжээ. "Тэнгэрийн элч Тэмүүжин" түүхэн жүжгийг бүтээхэд 150 сая төгрөгөөр зарцуулжээ. Хотын төвийн театрууд улсын төсвийн хэдэн тэрбумаар уран бүтээл хийж байхад хотын захад өөрсдийн орлогоороо дараагийн шинэ жүжгээ хийж, хүүхэд залуустаа уран бүтээлийн том бэлэг барьж байгаа нь үнэхээр талархууштай.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=