Олон нийтийн сүлжээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн ажилтнуудын ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар завхайрч байгаа бичлэг олон нийтэд ил болсон. Уг бичлэгт гарсан Санхүү төлөвлөлтийн газрын дарга Ж.Баатарсүрэн, Нягтлан бодогч Ж.Нэмэхбаяр,
сургалтын мэргэжилтэн Ц.Болорсувд, Захиргаа удирдлагын газрын дарга М.Гансэлэм, Захиргаа
хэлтсийн дарга Ц.Цогтжаргал нарыг 2024 оны 02 дугаар сарын 20-ноос эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болохыг тус компаниас мэдэгдлээ. Мэдэгдэлд "“Компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байранд тавигдах шаардлагыг зөрчсөн холбогдох ажилтнуудыг 2024 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болголоо” гэж дурдсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.