ИДЭШ ТЭЖЭЭЛГҮЙ БОЛСОН ЗЭРЛЭГ АМЬТАД СУУРИН ГАЗАР РУУ ОРЖ ИРЭХ БОЛЖЭЭ



Энэ өвөл нутгийн ихэнх хэсгээр цас ихтэй байгаа нь малчид төдийгүй зэрлэг ан амьтдад ч хүндээр тусч байна. Цасан дороос идэш тэжээлээ олж идэж чадахгүйд хүрсэн зэрлэг ан амьтад сүүлийн үед төв, суурин газарт олноор үзэгдэх болсон бөгөөд Богд ууланд идээшдэг халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орж иржээ. Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад идэш тэжээлийн дэмжлэг үзүүлж, өвс тэжээл тавьж өгч буй бөгөөд өөрийн зөнгөөр суурин газраас гарах хүртэл ажиглалт хийж байгаа аж. Хээрийн зэрлэг ан амьтад төв, суурин газар руу орж ирж байгаатай холбогдуулан иргэдийг зэрлэг амьтныг үргээх, нохойгоо сул тавихгүй байхыг гэр хорооллын айлуудад анхааруулж, сэрэмжлүүлэг хүргэжээ.  Мөн эдгээр амьтадтай таарвал, эрсдэлд орсон ан амьтад харагдвал Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар мэдээлэл өгөх боломжтой гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=