АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди хөнөөгдсөний дараа тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн хувьд жинхэнэ хар өдрүүд эхэлжээ. Гэр бүлийн нөмөр түшиг нь үгүй болсон, улс төрийн элдэв аймшигтай аллага, хядлага ээлж дараалан болж байсан тэр үед Жаклин өөрийн амь нас төдийгүй хүүхдүүдийнхээ ч амь насанд ихээхэн санаа зовж байсан гэдэг. Гэхдээ түүний хамгийн их айж байсан зүйл бол насны эцэст ядуу зүдүү амьдрах вий гэсэн айдас байв. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Линкольны эхнэр хэрхэн ядарч доройтож байсан түүхийг тэрээр сайн мэднэ. Талийгаач нөхрийн дүү Роберт Кеннедигийн тусламжтайгаар хөдөө зэлүүд газар жижиг байшинтай болж нэг хэсэгтээ таг чимээгүй болсон Жаклиныг америкчууд дандаа сайнаар дурсаж байсан гэдэг бөгөөд жил гаруйн дараагаас хуучин тэргүүн хатагтай маань олны өмнө ил гарч эхэллээ. Тэрээр төрөл бүрийн буяны болон бусад ажилд идэвхтэй оролцож, янз бүрийн хүнтэй танилцаж явсны дотор Грекийн тэрбумтан Аристотель Онассис багтаж байв.
Америкчуудын хайртай хатагтайг эхнэрээ болгож авсан Онассис хэдхэн сарын дараагаас Жаклины үнэн зан төрхийг олж харлаа. Даруухан, ухаантай, боловсролтой гэж яригддаг бүсгүй маань аажим аажмаар мөнгө үрэхийн донтой болж, дуусашгүй гэмээр хөрөнгөтэй тэрбумтан хүртэл санаа зовж эхэлсэн бөгөөд үүнээс шалтгаалан удалгүй Жеки О-той биш, дуурийн дуучин, хуучин нууц амраг нь байсан Мария Калластай ор дэрээ хуваадаг болсон байна. Үүнд бас “Жаклинтай ойрхон байсан эр болгонд ямар нэг гай дайрдаг” гэдэг цуу яриа нөлөөлсөн гэдэг таамаг ч байдаг юм байна... Линдон Жонсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх үеэр Жаклин Кеннеди нөхрийнхөө аллагын үеэр өмсөж байсан хувцастайгаа байгаа нь 1973 оны нэгдүгээр сард Аристотель Онассисийн цорын ганц хүү болох Александр онгоцны ослоор амь үрэгджээ. Жаклины үрж байгаа мөнгөний тоо хэтэрхий их болж ирэхэд Онассис эхнэрээсээ салахаар шийдэж бүр хувийн мөрдөгч хөлсөлж авсан ба өнөөх нь ч зарим нэг ноцтой баримт олж авсан гэнэ. Хажуугаар нь папарацци нар Жеки О-г салахгүй дагахыг яана. Сеттимо Гарритано гээч эр Онассисийн хувийн арал дээр цэцэрлэгч нэрээр ажилд ороод хатагтайн нүцгэн байх үеийн зургийг авч 1 сая 200 мянган доллараар зарсан... зэрэг үйл явдлууд цуварсаар...АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.