УЛААНБААТАР ХОТ БОЛОН 6 АЙМАГ, 150 СУМАНД ЦАХИЛГААНЫ ХЯЗГААРЛАЛТ ХИЙНЭ



Манай улс ОХУ-аас өдөртөө 345 МВт хүртэл хүчин чадал бүхий цахилгаан авдаг байсныг өнөөдрөөс хоёр дахин багасгаж, 150 МВт-аас илүүг өгч чадахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Иймд маргаашнаас эхэлж, цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээллээ. ОХУ-аас энэ хязгаарлалтыг хэдий хүртэл авах талаар тодорхой хариу хэлээгүй байна. Манай улсын хувьд өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний хувьд ид ачааллын үе байдаг бөгөөд хэрвээ энэ байдлаар удаан үргэлжилж, хүйтний эрч чангарч, ачаалал улам нэмэгдвэл эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сумд болон Улаанбаатар хотод цахилгаан, эрчим хүчнийг гурван цаг хүртэл хязгаарлах шийдэлд хүрч болзошгүй байна.  Товчхондоо, эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд орж байгаа аж. Гэхдээ айл өрх, албан байгууллагуудын цахилгааныг хязгаарлах бөгөөд эмнэлэг, сургуулийн эрчим хүчийг таслахгүй байхаар төлөвлөж байна.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=