НАПЕОЛОНЫ МАЛГАЙ 2 САЯ ЕВРОГИЙН ҮНЭ ХҮРЛЭЭ



Францын эзэн хаан, цэргийн жанжин Напеолон Бонапартын дүр төрхийг илтгэдэг хувцаслалт нь түүний энэхүү малгай байсан гэж түүхчид үздэг. Тэрээр амьд сэрүүн байх үедээ 120 гаруй малгайтай байсан гэх боловч ганцхан энэ малгай нь үлджээ. Дуудлага худалдааны мэргэжилтний хэлж байгаагаар, бикорн нэртэй малгай  нь  хар өнгөтэй хэдий ч Францын төрийн далбааны хөх, цагаан, улаан өнгийг оруулсан байдаг нь францчуудын хувьд уг малгайг хүндэтгэх нэг шалтгаан болдог хэмээн тайлбарлажээ.

Дуудлага худалдаагаар Напеолоны өмсч байсан гэх энэхүү малгай 2 сая еврогийн үнэ хүрсэн байна. Гэвч уг малгайг хэн худалдаж авсан талаар мэдээлээгүй. Тухайн дуудлага худалдаанд оролцогч нэрээ нууцлахыг хүссэн учир  хүсэлтийг нь харгалзан үзэж, худалдан авагчийн нэрийг зарлаагүй гэнэ. Дэлхийн олон цуглуулагчдын анхаарлыг ихээр татаж байсан малгай ямар ч байсан шинэ эзэндээ очлоо. Өмнө нь энэхүү малгай өнгөрсөн жил нас барсан бизнесмэн Жан-Луис Ноизизийн эзэмшилд байсан юм. Эцсийн үнэ нь 600,000-800,000 евро гэсэн тооцооноос хоёр дахин их, нөөц үнээс бараг дөрөв дахин их байсан гэж Парисын өмнөд хэсэгт байрлах Фонтейнбло хотод байрладаг дуудлага худалдааны төв мэдэгдэв. Дашрамд сонирхуулахад, Напеолон  тулалдаанд оролцохдоо малгайгаа хажуулдаж өмсдөг байснаар нь цэргүүд нь түүнийг таньдаг байсан гэх домог мэт яриа бий.


Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.