ХЯТАД АМЕРИКААС ХУЛСНЫ БААВГАЙГАА БУЦААЖ АВНА



Хятадын талаас АНУ-ын амьтны хүрээлэнд байгаа бүх хулсны баавгайг өөрийн улс уруу эргүүлэн авахаар болсон байна. Хоёр гүрний хооронд үүссэн хурцадмал байдлаас болж АНУ ирэх жил нэг ч хулсны баавгайгүй үлдэх эрсдэлтэй боллоо гэж  BBC мэдээлсэн байна.
Дэлхийд нэн ховордсон  хулсны баавгай нь зөвхөн Хятад улсад л байдаг. Ойролцоогоор 1600 хулсны баавгай Сичуань, Ганьсу болон Шаанси мужийн дархан цаазтай газруудад амьдардаг. Хятад улс нь хулсны баавгайг үржүүлэх болон биологийн судалгаа хийх зорилгоор л гадаадад түр хугацаагаар түрээслүүлдэг.Тэгвэл Хятадын талаас Америкийн амьтны хүрээлэнтэй ийнхүү гэрээгээ сунгахаас татгалзаж, бүх баавгайгаа буцаан авахаар боллоо.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=