ХАНЖӨҮГИЙН НААДМЫН БИЛГЭДЭЛ


Азийн 19 дүгээр наадам Хятадын зүүн өмнөд эргийн хойд хэсгийн Ханжөү хотод 9 дүгээр сарын 23-нд эхэлж, 10 сарын 8-нд өндөрлөнө. Хятад улсын нийслэл Бээжин хот 1990 онд Азийн 11-р наадмыг анх зохион байгуулж байсан бол дараа нь өмнөд нутгийн Гуанжөү хот 2010 онд Азийн 16-р наадмыг зохион байгуулсан билээ.  Азийн наадмыг зохион байгуулж буй Хятадын гурав дахь хот Ханжөү болж байгаа юм. Аливаа тэмцээн уралдаан өөрсдийн билгэ тэмдэгтэй байдаг.  

1990 онд Бээжингийн Азийн наадмын билгэдэл нь Панда байсан юм. Энэ нь Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний дараа олон улсын спортын иж бүрэн тэмцээн анх удаа зохион байгуулж, дэлхий нийтэд нээлттэй байх идэвхтэй дохиог уламжилсан явдал юм. Наадмын бэлгэдэл "Паньпань" нэртэй панда нь Хятадын ард түмний шинэлэг, эрэмгий зоригтой, цаг үеийн шинэ төрхийг илэрхийлж байв.


2010 онд болсон Гуанжөүгийн Азийн наадмын билгэдэл нь таван хонь байв. Тухайн үед дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон Хятад улс "Энх тайван, амар амгалан, аз жаргал, баяр баясгалан"-ыг илэрхийлсэн "Таван хонь" бэлгэдэл болгосон байна. 


Харин  энэ жилийн Ханжөүгийн Азийн наадам нь Бээжин-Ханжөүгийн их суваг, Лянжугийн эртний хотын туурь, Шиху нуур зэрэг дэлхийн соёлын гурван өвийг багтаасан "Жяннаний дурсамж" бэлгэдэл нь биедээ итгэлтэй, инновац хөгжлийн манлайлагч болж буй Хятад улсын шинэ төрхийг харуулж байгаа 3 билгэдэл юм. 

 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=