ДИАНА ГҮНЖИЙН ЦАМЦ НЭГ САЯ ДОЛЛАРААР ҮНЭЛЭГДЛЭЭ


Диана гүнжийн өмсч байсан  олон цагаан хонин доторх ганц хар хоньтой, улаан өнгийн цамц дуудлага худалдаагаар 1,14 сая долларын үнэ хүрчээ. Энэхүү цамцыг дуудлага худалдаагаар 50-80 мянган доллар хүрнэ гэж тооцоолж байсан ч дээд үнээ давж, 200 мянга хүрч байжээ.  Харин дуудлага худалдаа хаагдахын өмнөхөн  нэгэн нэрээ нууцалсан худалдан авагч  дээрх үнийг санал болгосноор, Диана гүнжийн цамц 1,14 сая доллараар ийнхүү зарагджээ. Дашрамд сонирхуулахад, энэхүү цамцаа Диана гүнж Чарльзтай болзож байхдаа өмсдөг байжээ. Мөн сүүлд найз нартаа "Хааны ордон дотор энэ ганц хар хонь шиг ганцаарддаг" хэмээн ярьж байжээ. Юутай ч нэгэн цаг үеийн түүхийг өгүүлэх Диана гүнжийн цамц санаанд оромгүй үнээр  зарагдсан нь  түүний эдэлж хэрэглэж байсан зүйл өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй байгааг баталж байна.  






Диана гүнжийн өмсөж байсан, олон цагаан хонин дундах ганцхан хар хонины зурагтай цамц дуудлага худалдаагаар 1,14 сая ам.доллараар үнэлэгдсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

Дуудлага худалдааг зохион байгуулагчид эхэндээ Диана гүнжийн цамцыг 50-80 мянган ам.доллараар үнэлж байсан бөгөөд цахимаар явагдсан дуудлага худалдаа наймдугаар сарын 31-нд нээгдсэн бөгөөд эцсийн мөч хүртэл хамгийн дээд үнэ нь 200 мянган ам.доллар байжээ. Гэвч дуудлага худалдаа хаагдахын өмнөхөн нэрээ нууцласан нэгэн хүн хамгийн дээд үнийг тав нугалсан санал тавьснаар Диана гүнжийн цамц 1,14 сая ам.доллараар худалдан авчээ. Олон цагаан хонин дунд ганцхан хар хонь дүрслэгдсэн улаан цамцыг Диана гүнж Спенсер Чарльзын сүйт бүсгүй байхдаа, 1981 онд өмсөж байжээ. Энэ оны гуравдугаар сард Дианагийн цамцыг дээврийн хонгилоос олж, дуудлагаар худалдахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=