Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Цаг агаарын гэнэтийн хүйтрэл, цасан шуурганы улмаас авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлт болон замын хөдөлгөөнийг хязгаарлалаа. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас автозамуудад мөстлөг үүссэн тул түр хугацаанд хөдөлгөөн хязгаарлаж байгаа бөгөөд цаашид сунгаж болзошгүй аж. Одоогийн байдлаар Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоосон байна.
Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг албаныхан анхаарууллаа. Халтиргаа үүссэн орон нутгийн замуудад Тээврийн цагдаагийн алба, АТҮТ, ОБЕГ-ын алба хаагчид ажиллаж байгаа аж. Албаныхны өгч байгаа мэдээллээр иргэд жолоочдыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж заавал өвлийн дугуй солихыг шаардаж байна. Өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа ч замын нөхцөл байдалд хурдаа тохируулж өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж даваа болон шалгах постууд дээр хяналт тавьж байгаа гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.