ЭКС ГИШҮҮН Г.УЯНГА, ЛУЙВАРЧИН ДҮҮТЭЙГЭЭ ХАМТАРЧ 130 САЯ ТӨГРӨГИЙН "TOYOTA FOUR RUNNER" ЖИЙП ЗАЛИЛЖЭЭ



 /Танихгүй гэж гүрийсэн Заяатүшигийнхээ хамт/


 Экс гишүүн Гантөмөрийн Уянга бол хар нялхаасаа залилан луйврын зам руу орсон түүхтэй. Тэрбээр арван жилийн сургуулийн алтан босгыг долоохон настай алхаж орохдоо л ардын багш нарыг залилах гэж оролдоод бүтэлгүйтсэн гээд бод. Тухайн үед Хөгжим бүжгийн дунд сургуулийн элсэлтэнд айлын охины нэр дээр Г.Уянга шалгалт өгөөд шалгалтын комисст баригдаж бөөн шуугиан дэгдээж байв. Г.Уянгыг өөрийн охиныхоо нэр дээр шалгалтанд оруулсан эцэг эх хэдэн төгрөг өгч ийм бузар зүйл хийлгэснээ ч шалгалтын комисст хэлж, уучлал гуйсан гэдэг. За тэгээд үүнээс хойш Г.Уянга нас биенд хүрсэн хойноо мөнгө, эрх мэдлийн төлөө 5 нам дамжжээ. Эхлээд тэрбээр АН-ын гишүүн байсан бол 2005 онд Л.Гүндалайн байгуулсан Ард түмний нам, 2008 онд М.Энхсайханы үүсгэсэн Монголын Үндэсний Шинэ нам, 2010 онд Н.Энхбаяртай нэгдэж “Амлалтаа нэхэх ард түмний холбоо” МАХН, хожим нь Г.Уянга гишүүн болсныхоо дараа Тусгаар тогтнол, эв нэгдлийн намыг луйвардаж авсан тухай намыг үүсгэн байгуулсан эрхэм ярьдаг. Г.Уянга “Намыг чинь бид боломжийн үнээр худалдаж авъя” гэж хууран мэхэлж намын тамга, бичиг баримтыг нь авчихаад ганц зоос өгөлгүй хулхиджээ. Ийм нэг эрх мэдэл, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй цайчихсан Г.Уянга жилийн өмнө машины ченж залууг хамраар нь газар хатгатал хулхидсан байгаа юм. 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Г.Уянга, өөрийн хамсаатан Б.Заяатүшиг гэгчтэй үгсэн хуйвалдаж машины ченж З.Энх-Амараас Америкаас оруулж ирсэн 130 сая төгрөгийн үнэ бүхий “Тoyota four runner” машиныг нотариатын хуурамч гэрээ байгуулан өөрийн болгожээ. УИХ-ын гишүүн байсан гэдэг нэрээ ашиглан үнэтэй жийпэнд эзэн суусан Г.Уянга усанд хаясан чулуу шиг алга болсноор бөөн хэрэг дэгдсэн байна. З.Энх-Амарын хувьд цагдаа, хуулийн байгууллагад гомдол гаргаж, мөрдөн байцаалт, прокурорын дүгнэлтээр Г.Уянга болон Б.Заяатүшиг нар бусдыг залилж, жийп машин луйвардсан нь тогтоогдов. Ингээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс шуурхай ажиллагаа явуулсны үр дүнд Г.Уянгын луйвардсан “Тoyota four runner” жийп машиныг гарашдаа нуусан байсныг нь олж, эзэнд нь өгчээ. Гэтэл мөрдөн байцаалтанд ирсэн сэжигтэн Г.Уянга “Би Заяатүшиг гэдэг хүнийг огт танихгүй. Мөнгө төгрөгийг нь өгөөд авсан” хэмээн гүрийсэн байна. Үүгээр ч барахгүй өөрийн оршин суугаа хаяг болон гар утасныхаа дугаарыг хуулийн байгууллагад худал мэдүүлжээ. Нөгөө танихгүй гээд байгаа Заяатүшиг нь бусдад итгэл үнэмшил төрүүлэх замаар арван хүнээс 1 тэрбум орчим төгрөг луйвардсан эрэн сурвалжлагдаж байгаа ноцтой этгээд болж таарав. Алдсан хүн арван тамтай гэдэг. Америкаас оруулсан машиныг нь Г.Уянга өөрийн нэр дээр шилжүүлэн даанч гамгүй барьснаас гадна хойд гупер, хойд шилийг нь цөм мөргүүлжээ. Хохирогч З.Энх-Амар энэ бүхнийг хохирлыг хуурай эгч дүү луйварчдаас нэхэмжилж байна. Гэтэл Г.Уянга нь өөрийн пэйж хуудсаараа “Худалдаж авсан машинаа алчихдлаа, би залилуулчихлаа” хэмээн лайв хийж, хохирогч З.Энх-Амарыг сүнсгүй гүжирдэж байгаад тэрбээр маш их гомдолтой байгаа аж.


Машин авахаар хамт ирсэн байгаа нь  2022.04.15-ны өдөр


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=