ЖҮЖИГЧИН У.ЦОГТБАЯРЫН ЭГЧИЙГ НЭГ САР ХОРИХООР БОЛЛОО



"Эмоци" продакшны жүжигчин У.Цогтбаяр  Сүхбаатарын талбай дээр  олон нийтийг турхирч, өдгөө  20 дахь хоног дээрээ  жагсаал цуглаан зохион байгуулаад байгаа. Тэрээр хэдийгээр өөрийн хүсэл зорилгоор энэхүү жагсаалыг удирдсан гэж байгаа ч  өдрөөс өдөрт нь үнэнд гүйцэгдсээр байгаа билээ.  

Төрийн ордны гадна хувцсаа тайлж, нүцгэн суулт хийсэн иргэдийг санхүүжүүлсэн гэх хэргээр жүжигчин У.Цогтбаярын эгч Э-г хойшлуулшгүйгээр саатуулсан билээ.  Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж, улмаар шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=