УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат өрийн тухай ноцтой мэдээлэл өглөө. "Монгол Улсын өрийн асуудал маш хүнд байна. Иргэн болгон өнөөдрийн байдлаар 30 сая төгрөгийн өртэй болчихоод байна. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар өрийн талаар байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй санал нэг байгаа. Өрийн асуудлаа шийдэхгүй бол 2030 онд улс орноосоо хөөгдөх вий гэсэн. Бараг 2025, 2026 онд гэхэд л хөөгдөх дээрээ тулаад байна. Ард түмэн үүнийг тэсэхгүй. Тэглээ гээд ард түмэн энэ өрийг төлж болохгүй гэдэгтэй АН санал нэг байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.