Тагнуулын ерөнхий газраас иргэн Ч.Мөнхбаярыг өчигдөр гудамжинд саатуулж, улмаар түүний гэрт нэгжлэг хийсэн. Албан эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, түүний дансанд их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан аж. Ч.Мөнхбаяр нь “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” гэх төрийн бус байгууллагын тэргүүн бөгөөд, өнгөрсөн онд Хазара иргэдийг эх оронд нь ирүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байв. Мөн зарим эх сурвалжийн мэдээллээр, Хятадын "Wechat" сүлжээнд өвөрмонголчуудыг хил нэвтрүүлэх талаар тусална зэргээр бичдэг гэх мэдээлэл байна. Түүнийг үндэсний аюулгүй байдлын эсрэг ажилласан гэх зүйл заалтаар хуулийн байгууллагаас шалгаж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.