С.ЭРДЭНЭ ДАРГАТАЙ АН-ЫГ ХУУЛЬ ЁСНЫХ БОЛОХЫГ ШҮҮХЭЭС ТОГТООЛОО


Олон сар  үргэлжилж байгаа АН-ын маргааныг шүүх шийдвэрлэлээ. Одоогоор АН нь  хоёр намын даргатай, хоёр тамгатай болоод байгаа. Энэхүү маргаанаас болж  зарим асуудалд нэгдэж чадахгүй, бүр УИХ дахь АН-ын бүлэг ч ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Харин энэхүү маргаанд цэг хатгасан шийдвэрийг өчигдөр болсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар шийдлээ.  Захиргааны Хэргийн Давж заалдах шатны шүүхийн хурлаар Ц.Тувааны гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, С.Эрдэнэ даргатай Ардчилсан нам нь хууль ёсны бөгөөд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий нам мөн болохыг тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 0392 тоот захирамжийг хэвээр үлдээжээ.







Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=