МЯНГАН ЖИЛИЙН ДАРАА ХҮН ТӨРӨЛХТӨН ӨӨР ГАРИГ РУУ НҮҮНЭ


Нэрт физикч агсан Степен Хокингийн хүн төрөлхтний ирээдүйн талаар бичсэн хамгийн сүүлийн таамаг “Brief Answers to the Big Questions” буюу “Том асуултад хариулах товч хариулт” нэртэйгээр хэвлэгдэж аравдугаар сарын 16-наас олон нийтийн хүртээл болох ажээ. Британийн “Sunday Times” сонин уг номын зарим сонирхолтой хэсгүүдээс уншиг­чиддаа хүргэе.


Ирээдүйд хиймэл оюун ухаан өөрөө өөрийнхөө хүслийг биелүүлж эхэлбэл аюул бидэнд учирна гэж  хэлсэн Стеден Хокинг хойч үедээ сануулжээ. Тиймээс одооноос хиймэл оюун ухааныг хяналтандаа байлгах хэрэгтэй. Хиймэл оюунаар тоноглосон зэвсгийг одооноос хязгаарлахгүй бол улс орнуудын дунд зэвсэглэлийн өрсөлдөөн бий болохыг дахин анхааруулжээ. Ирэх 1000 жилийн хугацаанд цөмийн дайн эсвэл байгалийн гамшиг дэлхийг сүйтгэнэ. Гэвч тэр үед хүн төрөлхтөн дэлхийгээс хамааралгүй амьдрах боломжтой болсон байх тул азаар аврагдана. Тухайлбал хүний генийг засварлах, өөрчлөх технологийн тусламжтайгаар хүмүүс ой санамжаа нэмэгдүүлж, элдэв өвчинд тэсвэртэй болж, нас нь уртсах юм. Өнөөдөр хүн төрөлхтөнг айдаст автуулсан Коронавирус өвчинд тэсч үлдсэн хэсэгт дархлаа нэмэгдэж, урт наслах талаар тэрбээр таамаглан хүргэжээ. Гэхдээ ковидоос ч илүү өвчин, вирус дэлхий хүн төрөлхтөнд заналхийлэх гэнэ. Ингэсний үр дүнд сүйрсэн дэлхийг орхин явах, өөр гаригийг олж чадна. Дарвины эволюци биднийг улам ухаантай, чадварлаг болгохыг хүлээж суух цаг байхгүй болно. Энэ асуултад хариулах маш олон хариулт байж болох юм. Чухам яагаад одоог хүртэл хүн төрөлхтөн харь гаригийн гэх биетүүдийг олж илрүүлж чадахгүй эсвэл баталж чадахгүй, тэд бидэн дээр ирэхгүй байна вэ? Тэрээр нэг хувилбар хариултыг онцолсон нь “Одоогоор хүн төрөлхтөн харь гаригийн амьдралын хэв маягийг мэдрэх, анзаарах чадваргүй байгаа” гэж тайлбарлажээ. Хокинг энэ асуултад “үгүй” гэж хариулсан байна. “Хорвоо ертөнц бидний сайн мэдэхгүй ямар нэг бурхны хүсэл зоригоор үүссэн үү, эсвэл шинжлэх ухааны хуулиар бий болсон уу? Би хоёр дахь дүгнэлтэд итгэдэг. Магадгүй та шинжлэх ухааны хуулийг ч бурхан гэж нэрлэж болох юм. Гэхдээ энэ нь тантай уулзаж, ярилцаж чадах хүнлэг бурхан биш байх болов уу” гэж Хокинг тайлбарласан байна.

Мөн дэлхийд учирч болох хамгийн том аюул бол астеройдтой мөргөлдөх. Яг үлэг гүрвэлүүдийг сүйрүүлсэн шиг. Харамсалтай нь бидэнд үүнээс хамгаалагдах арга байхгүй гэж Хокинг бичжээ. Дараагийн аюул нь цаг уурын өөрчлөлт.  Далайн усны температур нэмэгдсэнээр мөс хайлж, их хэмжээний нүүрстөрөгчийн дав­хар ислийг агаарт ялгаруулна. Ингэснээр манай гаригийн цаг уур Сугар гаригийнх шиг Цельсийн 250 хэмд хүрэх боломжтой гэжээ. Цөмийн эрчим хүч бол  цаг уурыг өөрчлөхгүй, байгаль орчныг бохирдуулалгүйгээр эрчим хүч гаргах цорын ганц боломж  юм гэж Хокинг хэлсэн байдаг. Нэг үгээр эх дэлхийгээ хүн төрөлхтөн бид зүйрүүлж байгаа учир дараагийн амьдрах “гэр”-ээ эртнээс хайж эхлэх ёстой бололтой.

Сугар гариг дээр амьдрал байгаа юу?


Эрдэмтэд нарны аймгийн гаригуудаас дэлхийтэй хамгийн ойр оршдог Сугар гариг дээр амьд организм байж бозошгүй шинж тэмдэг илрүүлжээ. Хавай болон Чилийн Атакамын цөлд орших телескопууд дээр цуглуулсан мэдээллээр тус гаригийн агаар мандлаас амьд организмтай холбоотой фосфин хэмээх хийг илрүүлсэн байна. Сугарын гадаргаас 60 км өндөрт орших үүлний бүтцийг судалж үзэхэд фосфин хий илэрсэн бөгөөд энэ нь амьд организмын задралын үед үүсдэг хий юм. Сугар гаригийн температур нь тугалгыг хайлуулах өндөр, тэнд ямар ч амьд организм байх боломжгүй гэсэн ойлголт өнөөг хүртэл оршиж ирсэн ба дээрх нээлт энэхүү ойлголтыг залруулж магадгүй байна. Хэрэв дэлхийн дулаарал үргэлжилсээр байвал дэлхийн агаар мандал Сугар гариг шиг болно гэж эрдэмтэд тооцоолдог.  Сугар гаригийн гадаргуу дээр цельсийн 470 градус хүрч халдаг. Судалгааг хийсэн эрдэмтэд энэ бол дэлхийгээс өөр гариг дээр амьдрал байж болзошгүйг харуулсан хамгийн тод шинж тэмдэг хэмээн онцолж байна. Одоогоор фосфир хий Сугар гариг дээр хэрхэн үүсч байгааг тогтоохоор ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=