ОУХМ Б.ОТГОНБОЛД ОЛИМПИЙН ЭРХЭЭ АВЛАА



"Ханжөү-2022" Азийн наадмын байт харвааны сонгодог төрөлд ганцаарчилсан ангилалд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Отгонболд медалийн болзол хангажээ.  Түүний хувьд Ливаны Эл Райесийг 6:0-ээр, дараа нь Японы Такахарү Фүрүкаваг 6:5-аар, Хятадын Тайпэйгийн Тан Чи Чуныг 6:2-оор буулган авснаар шөвгийн наймд Индонезийн Эга Агата Салбабиллыг 6:0-олоор ялж, шөвгийн дөрөвт Казакстаны Илфат Абдуллианыг 6:0-оор буулган авснаар “Парис-2024” Олимпын наадмын эрхээ өвөртөлж чадлаа гэж Монголын байт харвааны холбооноос мэдээллээ. Аваргын алтан медалийн төлөө Хятадын Жи Шиан Шоутай аравдугаар сарын 7-нд 11:30 цагаас харвах юм.
Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.