ДУУЧИН Т.ДЭЛГЭРМӨРӨНД 240 ЦАГ НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ



Дуулиан шуугиантай амьдарч, хамтран амьдрагч Т.Ананда гэх бүсгүйдээ удаа дараа гар хүрч,  улмаар хэл амаар доромжилж, хүчирхийлж байсныг олон нийтэд илчилсэн.  Т.Анандаа хуулийн байгууллагад гомдол гаргасан бөгөөд түүний гомдлын дагуу дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд түүнд ял оноожээ. Иргэн Х.Ананд "Дуучин Т.Дэлгэрмөрөнг биед халдсан" гэх үндэслэлээр хуулийн байгууллагаар шалгуулах өргөдөл өгсөн аж. Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж улмаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Т.Дэлгэрмөрөнг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэжээ.



Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=