КУДС-ИЙН ЗАХИРАЛ Ж.СОЛОНГО ЭМЭГТЭЙ ОЮУТНУУДДАА БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ ГЭВ ҮҮ?


КУДС-ийн захирал Ж.Солонгод оюутнаа зодсон гэмт хэрэг үйлдсэн учир хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байгаа. КУДС-ийн оюутнууд сургуулийн захирал Ж.Солонгыг оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлж, гар хүрдэг талаар гомдол гаргажээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандсан тус гомдолд "Ж.Солонго захирал нь багш, ажилчин, оюутнуудтайгаа зүй бус харилцдаг. Оюутнуудаа амандаа орсон үгээрээ хараадаг. Сургуулийнхаа үүдийг сахиж суучхаад гарсан оюутныг оруулдаггүй, орсон оюутнуудыг гаргахгүй гэдэг. Оюутнуудын биед дураараа хүрдэг. Нүдэндээ таарсан эмэгтэй оюутныг өрөөндөө дуудаж кофегоо зөөлгөдөг. Биед нь хүрч бэлгийн дарамт үзүүлдэг. Эрэгтэй оюутнуудыг цохиж, зоддог. Сургуулийн номын сан гэж байдаг ч тэр нь ажилладаггүй. Сургуулийн үнэмлэх гэж ч байдаггүй. Багш нарыг дуртай үедээ хөөж халдаг учраас бид мэргэжлийн хичээлдээ сурч чадахгүй хохирдог. Бид төлбөрөө төлж сурч буй хэр нь Ж.Солонго захирлын ажилтан шиг, барлаг шиг л байдалтай байна. Энэ хүнд хариуцлага тооцож өгнө үү" гэжээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=