НҮҮРСНИЙ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧИД ХЭН БЭ?



Нүүрсний хулгай гэх сүр дуулианыг улстөрчид гаргаж ирэн, энгийн иргэдийг улстөрийн зорилготой жагсаал цуглаандаа турхирч, Сүхбаатарын талбай дээр өнжин хонуулж эхэлсэн нь саяхан. Үнэндээ иргэд сүүлдээ хэний  төлөө, юуны төлөө жагсч, тэмцэж байгаагаа ч ойлгохоо больсон. Харин энэ бүхний цаана нүүрс хэмээх үгээр халхавчилсан жинхэнэ хулгайчдын тэмцэл өрнөж байгаа нь өдрөөс өдөрт  тодорхой болоод байгаа билээ. Энэ бол ердөө МАН ба АН-ын  нам дамжсан бүлэглэлийн хоорондох зодоон.  Баруун, зүүн магнайн бөх гэгчээр нэг талаас Женко Х.Баттулга тэргүүтэй нөхөд, нөгөө талаас МАН-ын нүүрсчдийн тэмцэл юм. Их мөнгөний төлөөх тэмцэл нь сүүлдээ эвдрэлцэлд хүргэж, бие биеийнхээ бөгсийг ухаж эхэлснээс үүдэлтэй  энэхүү  толхилцооны гайгаар нүүрсний салбар маань харин эвгүйтэх тийшээгээ хандаад байгаа. 

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа хамаг нууц гэрээг үйлдсэн бөгөөд   нийт 9 гэрээний 7-г нь зөвхөн “Бодь интернэшнл” ХХК-тай хийсэн байгаа нь гайхмаар.  Нэг км төмөр замыг барих өртгөөсөө хэд дахин үнээр барьсан нь илэрсэн. Үнэн хэрэгтээ хамаг том хулгай улстөрчдийн хийсэн гэрээний ард нуугдаж буй. Тэд ч энэ хэрэгт буруутайгаа мэдэх учир  гэрээнүүд ил болохтой зэрэгцэн ар араасаа хилийн дээс даван зугтаасан. “Тавантолгой төмөр зам” компанийг удирдаж байсан Н.Удаанжаргал, ЕТГ-ын дарга асан Ө.Шижир нарын араас Женко Х.Баттулга өөрөө хүртэл зугтчихав.  Хэрэгт шалгагдаж буй, бүр яллагдагчаар татагдсан хүнийг  хээв нэг хилээр гаргаад явуулах нь хэнд ашигтай байв?  Х.Баттулгад өнөөдөр шоронд орохгүй байх нь  аминаас нь илүү чухал болсон учир зугтсан нь үлдэж буй МАН-ынханд өрмөө булаалдах хүнгүй болсон нь юу юунаас илүү том баяр билээ. Харин  МАН-ын мөнгө хэрхэн эргэлддэгийг нэг их холоос хайгаад хэрэггүй. Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн Л.Энхболд анх нүүрсний хулгай гэх асуудлыг сөхөж гаргаж ирсэн ч үнэндээ энэ нь хоёр компанийн хоорондоо зохицох асуудал байсан нь төрийн олон хяналт шалгалтаар нэгэнт тогтоогдсон. Гэвч хэдэн жилийн дараа энэ асуудлыг дахин сөхөж, олны анхааралд оруулсны ард  ердөө нүүрсний жинхэнэ хулгайчдын зорилго байсан юм. Нүүрсний хулгайн асуудал орон нутгийн “Тавантолгой” ХК-иас илүүтэй төрийн өмчийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК дээр жинхэнэ хулгай нүүрлэсэн байсан билээ. Ганцхан жишээг баримтаар өгүүлье. Өөрийгөө цэвэр улстөрийн хүн хэмээн цэмцгэр имиж бүрдүүлдэг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, өдгөө ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн компани “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д 200-аад сая төгрөгийн цаас шахжээ. “Эрдэнэс тавантолгой” компани өнгөрсөн 12 жилийн хугацаанд /2011-2022/ нийт 86 сая тн нүүрс борлуулж 12,8 их наяд төгрөг олжээ. Үүний ердөө гуравны нэг буюу 3,1 их наяд төгрөг л татвар болж улсын төсөвт орсон. Харин гуравны хоёр буюу 7,5 их наяд нь “Эрдэнэс тавантолгой” компаний худалдан авалтад зориулагджээ. Жил бүр өндөр үнэтэй жийп машин, компьютер худалдан авахаас өгсүүлээд ойн сүлд дуу хийх, есөн жорын даатгал зэргээр орлогын ихэнхи нь компаний зардал болон гарчээ Ард нь мэдээж манай улстөрч хулгайч нарын хувийн компаниудын шахаа бий. Яг Эрдэнэтийн шахаа шиг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн ”Соёмбо принтинг” ХХК гэхэд өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс тавантолгой “ ХХК-д 200-аад сая төгрөгийн цаас шахжээ. Хортой цаас худалдан авах гэрээ 54.765.000 төгрөг,  Цогтцэций сумын түүх соёлын атлас зурагт ном гаргах 53.290.000, хортой цаас худалдан авах 60.150.000, хэвлэмэл материал нийлүүлэх гэрээ 22.905.400 гэх мэтээр нийт 191.110,400 буюу нэг зуун ерэн нэгэн сая төгрөгийн шахаа хийжээ. Энэ бол зөвхөн нэг л компаниараа хийсэн нэг төрлийн шахаа. Ийм маягаар Эрдэнэс Тавантолгойн нүүрсний борлуулалтын орлогын гуравны хоёр нь компаний худалдан авалт нэрээр улс төрчдийн хувийн компаниудын шахаа болоод дуусчээ.  Харин улстөрчдийн энэхүү эрх мэдлээ ашиглан авсан  их мөнгөний ард дахиад мөнгийг нь угаадаг луйварчид бий. Арав гаруй жилийн өмнө ХЗХ байгуулж,  иргэдийн мөнгийг хуу хамчихаад шоронд ороогүй сугарч үлдсэн Х.Мандахбаяр гэгч луйварчин этгээд энэ бүх  луйврын мөнгийг эргэлдүүлдэг. Нэг хэсэг хохирогчдоосоо зугтааж,  нүүрээ нууж явдаг байсан тэрээр гэнэт баяжигчийн дүрээр гарч ирэн, энд тэндгүй хаус, хотхон барьж эхэлсэн. Тэр ч байтугай захиалагчдадаа байрных нь үнээс давсан машин хүртэл амлав. Ямар ч бизнес хийж байгаа хүн нэг төгрөгийг хоёр болгохын төлөө зүтгэнэ үү гэхээсээ орлогоосоо давсан зарлага гаргана гэж түүхэнд байхгүй. Харамсалтай нь өглөө оройгүй рекламдаад байсан  хаус, хотхоноос нь өнөөдрийн байдлаар нэг нь ч ашиглалтад ороогүй. Тэр зөвхөн улстөрчдийн улсаасаа хулгай хийсэн мөнгийг эргэлдүүлж, амиа хоохойлж яваа арчаагүй эр билээ. Х.Мандахбаяр нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөх бөгөөд  мөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хар багын найзууд. Тэгэхээр жинхэнэ нүүрсний хулгайчид бол эгэл жирийн уурхайчид бус эрх мэдэлтэй улстөрчид гэдгийг хатуу сануулъя.    

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=