Нийслэлийн хэмжээнд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүд болон зарим эмнэлэгт зохион байгуулж байгаа. Энэ сарын эхнээс эхэлсэн энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт одоогоор 20 мянга гаруй иргэн хамрагдсанаас ходоодны өвчлөл түгээмэл илэрчээ. Харин 0-17 насны хүүхдүүдийн дунд витамины дутагдал илүүтэй тохиолдож байгаагаас гадна хавдрын тохиолдол 3 илэрчээ. Иймд НЭМГ-аас эрүүл мэндийн эрт илрүүлэгтээ хамрагдаж, өвчнөө хүндрүүлэхээс нь өмнө эрүүл мэнддээ анхаарахыг хүслээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.