БЭЭЖИНГИЙН ОЛИМПТ ОРОЛЦОЖ БУЙ УКРАИНЫ ПАРАЛИМПИЙН ТАМИРЧИД

Бээжингийн паралимпийн тэмцээнд олон улс орнуудын анхаарлыг татаж буй баг бол Украины тамирчид. Хэдийгээр тэд эх оронд нь дайн өрнөж байгаа ч эв нэгдэл, энх тайвны билэг тэмдэг болон олимпийн тоглолтонд оролцохоор ирсэн билээ. Харин ОУОХ-ноос ОХУ болон Беларусийн тамирчдыг оролцуулахгүй шийдвэр гаргасан юм.
» дэлгэрэнгүй


БЭЭЖИНГИЙН ПАРАЛИМПИЙН НЭЭЛТ ӨНӨӨДӨР БОЛНО

Хэдхэн хоногийн өмнө Бээжингийн өвлийн олимпийн тэмцээн 18 хоног үргэлжилж, өндөрлөсөн. Тэгвэл өнөө орой 2022 оны Бээжингийн өвлийн паралимпын нээлтийн ёслол Xятадын Үндэсний спортын цэнгэлдэх хүрээлэнд болно.
» дэлгэрэнгүй


"БЭЭЖИН-2022" ПАРАЛИМПИЙН НААДМЫН ХОТХОН ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

БНХАУ-ын нийслэл Бээжин хот, тус хотын Яньчин дүүрэг, Хэбэй мужийн Жанчхүү хот дахь “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын хотхон үүдээ нээлээ. Эдгээр хотхон нь орон байрны тав тухтай үйлчилгээнүүдээс гадна тамирчид, төлөөлөгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэх бялдаржуулах төв, энтентайнмент төв болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх байгууламжуудтай юм.
» дэлгэрэнгүй


ӨВӨЛ, ЗУНЫ ОЛИМПООС МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД

ОУОХ-ны албан ёсны вебсайтын бүртгэснээр, Бээжингийн өвлийн олимпоос өмнө нийт 128 тамирчин зуны, өвлийн олимпын аль алинд нь оролцож байжээ. Тэдгээрээс 5 тамирчин нь зуны, өвлийн олимпоос хоёулангаас нь медаль хүртэж байжээ.
» дэлгэрэнгүй


ЗУНЫ БОЛОН ӨВЛИЙН ОЛИМПТ ОРОЛЦСОН ТАМИРЧИД

Нэйсон Крумптон Бээжингийн өвлийн олимпын эрэгтэйн скелетоны тэмцээнд оролцсон юм. Хагас жилийн өмнө тэрбээр Токиогийн олимпын эрэгтэйн 100 метрийн гүйлтийн тэмцээнд оролцсон байжээ. Токиогийн олимп өндөрлөх үед тэрбээр Америкийн Самоагийн төлөөлөгчдийн багийн хаалтын ёслолын далбааг өргөсөн байна. Бээжингийн өвлийн олимпид тэрбээр нээлтийн ёслолд төлөөлөгчдийн багийнхаа далбааг өргөжээ.
» дэлгэрэнгүй