2000 онд Хятад даяар 1,100 орчим тооны Панда баавгай амьдарч байсан бол 2014 онд 1,864 баавгай зэрлэг байгальд, 422 баавгай хүмүүсийн асрамжинд амьдарч байгаа гэсэн тоо бий. Хулгайн ан болон ой шугуйн хорогдлоос болоод 1980-аад оны үед Пандагийн тоо толгой мянга хүрэхгүй болоод байсан юм. Бээжингийн зүгээс Пандаг өсгөх төрөл бүрийн арга хэмжээг авсны дотор нөхөн үржих сонирхлыг нь өдөөх, тэр ч байтугай хэлийг нь судлах ажил ч багтаж байв.
Хамгийн гол нь Пандагийн амьдрах орчныг хумихгүй байх буюу хулсан ойг зэрлэг чигээр нь хадгалах ажил байжээ. Учир нь Пандагийн хоол хүнсний 99 хувийг хулс бүрдүүлдэг гэнэ. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд Хятад улс өмнө нь огтолж бууруулаад байсан хулсан ойн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг тууштай хэрэгжүүлж чадсан байна. Үүний үр дүнд 1992 онд Хятад даяар 13 панда амьдрах бүс нутаг байсан бол өнөөдөр 67 болж нэмэгджээ.
Хятадын судлаачдын үзэж байгаагаар одоо Пандад заналхийлж буй хамгийн том аюул бол хүн биш, цаг уурын өөрчлөлт болсон гэнэ.Иймд Хятадын Засгийн газраас пандаг хамгаалах хууль баталж, панда баавгайг хороовод цаазын ял оноож байхаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.