ХӨВСГӨЛ НУУРЫН ЁРООЛД 50 ГАРУЙ МАШИН БАЙНА



Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөвсгөл нуурын асуудлыг хэлэлцэж нууранд живсэн машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг үүрэг  болголоо. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Ногоон хөгжил болон аялал жуулчлалын томоохон 21 ажил тусгагдсаны нэг нь Хөвсгөл нууранд живсэн машин техникийг олон улсын байгууллагуудтай хамтран татаж гаргах ажил юм.

1950-иад оноос хойш Хөвсгөл нууранд шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1,1 м3 ус бохирдуулдаг байна. Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0,26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=