ДАРХАН-УУЛ АЙМАГТ КОРОНАВИРУСИЙН ХОЁР ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ.  Өчигдөр /2020.11.25/ нийт 4176 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс covid-19 илэрч, 712 боллоо. /2020.11.25/ нийт 4176 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс covid-19 илэрч, 712 боллоо. ХӨСҮТ-ийн мэдээлснээр Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 148 боллоо. Дархан-Уулд хоёр тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 22 тохиолдол батлагджээ. Мөн Орхон аймагт дөрвөн тохиолдол шинээр бүртгэгдэж 21 тохиолдол батлагджээ. Өнгөрсөн 24 цагт Дорноговь, Говьсүмбэр аймагт шинээр халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.Одоогоор Дорноговь аймагт covid-19 халдварын нийт 18, Говьсүмбэр аймагт гурван тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдрийн байдлаар, Улаанбаатарт 3, Сэлэнгэ 4, Орхонд 4, Дархан-Уул аймагт 2 шинэ тохиолдол нэмэгдсэн байна.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=