СЭЛЭНГЭ АЙМАГТ 5 ХАЛДВАР ШИНЭЭР БҮРТГЭГДЛЭЭ


ЭМЯ-наас дөнгөж сая хийсэн 18 цагийн мэдээллээр, манай улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол таваар нэмэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хотод халдварын хавьтлаас авсан 836 шинжилгээнээс вирус илрээгүй. Үүнд, “Найрамдал” зуслангийн 156 хүүхдийн тандалтын шинжилгээ багтсан. Сэлэнгэ аймгийн голомтод 150 хүнд шинжилгээ хийж, таван тохиолдол батлагдлаа. Өчигдөр өглөө зарлаж байсан Сэлэнгэ аймагт түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 сорьцын шинжилгээг хийж, таван тохиолдол батлагдсан гэсэн үг. Мөн 395 тохиолдолд түргэвчилсэн шинжилгээ хийхэд бас таван тохиолдол эерэг гарсан. Энэ таван сорьцыг дахин баталгаажуулна. Мөн Дархан-Уул аймгийн нэг сэжигтэй тохиолдол батлагдаад буй гэлээ. 

Ийнхүү Монгол Улсад Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 440 боллоо. Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, эмнэлгээр гарч, эдгэсэн хүний тоо 329 болсон байна. Улаанбаатар хотын голомтод арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн батлагдсан 10 тохиолдлыг эмчилж байна. Харин Сэлэнгэ аймагт ес, Дархан-Уул аймагт нэг тохиолдол нийт 20 боллоо. Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дагасан 10 тохиолдол батлагдаад байна. Тийм учраас төмөр зам даган оршин сууж буй иргэд шаардлагатай бол сайн дурын шинжилгээнд хамрагдахыг хүсч байна. Улаанбаатар хотын голомтыг хяналтандаа авч байгаа ч үргэжлүүлэн судалж байна. Энэ голомтод нийт 6000 орчим иргэдийг хамруулж, шинжиллээ. Гэхдээ голомтын хүрээ хязгаарыг тогтоож дуусах болоогүй гэнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=