"ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН БОСС Х.БАДАМСҮРЭН ГАНЦ ОХИНЫХОО ТӨЛБӨРИЙГ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ БОЛТЛОО ХУВХАЙРСАН УУ?



“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн үйлдвэрийн мөнгөөр хэрхэн тансаглаж буй мэдээллийг иргэн Б.Цогтгэрэл ил болгож байна. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн шилэн дансыг шалгаж, улсын мөнгийг үр ашиггүй зарцуулсан зарим баримтыг олон нийтэд дэлгэлээ. Тус үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн цалин хангамж дутагдах юм байхгүй. Хэдэн жилийн өмнө захирал болоод очиход нь зөвхөн байрных нь засварт нь хэдэн арван сая төгрөгийг үйлдвэрээс нь гаргасан байдаг. Тэр ч байтугай тансаг зэрэглэлийн унтлагын өрөөний тавилга авахад нь ч мөнгө харамлаагүй. Гэтэл  шуналын сэтгэлээ дарж чаддаггүй тэрээр улам л идэж уухын донтой болжээ.  Аваад жил  ч болоогүй байгаа сүүлийн үеийн шинэхэн Lexus-570 машинаа голж, цоо шинэ Мерседес бенз унана гэж томорчээ. Улсын мөнгө уйлдаггүй хойно, ерөнхий захирлынхаа шуналын сэтгэлийг урдаас нь харж нэг гайхаж, ардаас нь нэг муулж байгаад хагас тэрбум төгрөг буюу 512 сая төгрөгөөр Мерседес бенз “G-Class” маркийн авто машин худалдан авахаар захиалга өгчээ. Даанч тэрээр ингээд ч сэтгэл нь ханасангүй. Хоёрхон жилийн өмнө хорь гаруй сая төгрөгөөр авсан массажны сандалыг голж, өөртөө  52 сая төгрөгөөр массажны сандал, 20 сая төгрөгөөр унадаг дугуй худалдан авсан байна. Харин 20 сая төгрөгийн дугуйгаа жийгээд явж байгааг үйлдвэрийнх нь ажилчид хараагүй гэнэ. 20 сая төгрөгийн байрныхаа лизингийг төлөх гэж үйлдвэрийн ажилчид нь чардайж байхад тэрээр ганц гарын үсэг зураад л өөртөө 20 сая төгрөгөөр дугуй авч дураараа авирласан байх юм. Хэрэг явдал үүгээр дуусахгүй ээ. Х.Бадамсүрэн захирал өөртөө төдийгүй ар гэртээ ч улсын мөнгөнөөс хайр найргүй цацаж эхэлжээ. Төрсөн охин Х.Буянжаргалынхаа сургалтын төлбөрт 102.3 сая төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрээс Канадын Торонтогийн их сургууль руу шилжүүлжээ.  Үнэхээр эргээд эх орондоо хэрэгтэй мэргэжлээр суралцаж байгаа бол яая гэхсэн. Адаглаад “Эрдэнэт” үйлдвэрийн зардлаар сурч байгаа хүн ядаж уул уурхайн чиглэлээр сурч болохоор. Канад улс өөрөө уул уурхайн хамгийн зөв бодлоготой, энэ чиглэлийн  дээд боловсролын сургалтаараа дэлхийд толгой цохидог.  Гэтэл хаа хамаагүй урлагийн чиглэлийн бакалаврын зэрэг авахад нь ямар учраас “Эрдэнэт” үйлдвэрээс төлбөрөө төлүүлэх болсон нь хачирхалтай. Ийнхүү өөрөө өөд уруугүй иддэг болохоор хурган дарга нар нь ч хоёр гурван зуун сая төгрөгөөр тансаглах нь хэвийн үзэгдэл бололтой.   “Эрдэнэт” үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаяр нь “эмчилгээний зардал” гэж өөртөө 219.063.796 төгрөгийг үйлдвэрийн санхүүгээс шилжүүлэн авчээ. Мөн Х.Бадамсүрэнгийн захирлын тушаалын дагуу баахан студи, продакшнтай  гэрээ хийсэн байх бөгөөд ажилчдынх нь хэлснээр, дарга нар нь өөрсдийгөө магтуулсан нэвтрүүлэг хийлгэдэг гэнэ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=
Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-04 12:56:46 IP : 202.9.41.1
Зочин :
Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-04 12:57:52 IP : 202.9.41.1
Зочин : Яахав яахав. Уйлах хүүхдийн хошного урд өдөр нь ум**зана гэж. Наад хүн чинь удахгүй. бат**гаатай шүү