САНАЛ ХУРААЛТ ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн 10-11 цагийн ирцийн талаарх мэдээллийг өглөө. Аймгийн хэмжээнд 16,4 хувь, нийслэлийн хэмжээнд 13,7 хувь, улсын хэмжээнд 15,2 хувийн ирцтэй байна. УИХ-ын 2020 оны орон нутгйин сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна. Санал хураалт орой 20:00 цагт дуусна. Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцуулж байна.

Зөөврийн саналын хайрцгаар аймгуудын хэмжээнд 16 мянга 511 сонгогч, нийслэлд 3747 нийт 20 мянга 258 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгчээ. Өглөө санал тоолох машин ажиллаагүйгээс зарим газар санал хураалт саатсан тухай тодруулахад "Өглөө 07.00 цагаас хойш 25 дуудлага мэдээ ирсэн. 11:30 цагийн байдлаар санал тоолох төхөөрөмж бүгд хэвийн ажиллаж байна" гэв.

Завхан аймгаас бусад аймагт хүндрэлтэй байдал үүсээгүй байна. Завхан аймгаас ирцийн мэдээллийг 15.00 цаг гэхэд бүрэн ирүүлнэ. Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн сүлжээний асуудал гарсан гэдгийг СЕХ-ноос нэмж мэдээллээ. Мандатын тооноос илүү бөглөсөн тохиолдолд саналын хуудас хүчингүй болохыг анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=