УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЭРДЭНЭБАТАД ХИЛЭЭР ГАРАХЫГ ХЯЗГААРЛАЛАА


Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой гэх хэрэгт УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат болон Б.Болор, Н.Зоджаргал, Д.Доржханд  нарын долоон хүнд холбогдох  эрүүгийн хэргийг  өнгөрсөн дөрөвдүгээр сард шүүхэд хүргүүлсэн билээ.  Тус хэргийн шүх хурал өчигдөр болж, зарим гэрч болон шинжээч нар ирээгүй учир улсын яллагч, өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Шүүх хуралдааныг ирэх долдугаар сарын нэгэнд нээлттэй явуулахаар шийдвэрлэлээ.


Шүүгдэгч Д.Эрдэнэбатад өчигдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, энэ хэргийн оролцогч болон бусад оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсэн байна.

Ийнхүү УИХ-ын сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшиж буй хоёр ч нэр дэвшигч шүүхэд дуудагдаад байна. МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсон бол АН-аас нэр дэвшигч Д.Эрдэнэбатад ийнхүү хилийн хориг тогтоолоо.

 

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.