ОХУ-ААС 570 ОЮУТНАА ТАТАН АВЧ ДУУСЛАА


ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг чартер нислэг болон Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсний дагуу  хоёр өдрийн дотор нийт 570  оюутнаа татан авч дууслаа. Тэд  Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн галт тэргээр Улаанбаатар хот руу явуулж, 21 хоног тусгаарлагдана. Эх орондоо ирсэн иргэдийн хувьд энэ жилийн хичээл дууссан Москва, Эрхүү, Улаан-Үд, Тува, Казань, Новосибирск зэрэг хотуудад суралцдаг оюутнууд байгаа юм. 


Өчигдөр Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн оюутнуудад, мөн тавдугаар сарын 13-нд ирсэн цэргийн сургуулийн нэг сонсогчийн давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрснээр  Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдвар 148, эдгэсэн 43, эмчлүүлж байгаа 105 хүн байна. Өнөөдрийн байдлаар манай улсад бүртгэгдсэн 148  тохиолдол бүгд тусгай нислэгээр зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд халдварын батлагдсан тохиолдлуудын тал нь ОХУ-аас ирсэн оюутнууд байгаа юм. ГХЯ-наас мэдээлж байгаагаар, ОХУ-д байгаа иргэдийг нэн тэргүүнд татаж авах зайлшгүй шаардлага байсан аж. Учир нь Коронавирусийн халдварын тархалтаараа ОХУ тэргүүлж байна. Үүн дотроо монгол оюутнууд олноор суралцдаг Москва орчмын бүс нутагт халдварын тал хувь нь илрээд байгаа. Мөн тавдугаар сарын 12-ноос эхлэн ОХУ-ын Боловсролын яамны харьяа их, дээд сургуулиуд хичээлээ цахим хувилбарт шилжүүлсэн байна.

                                                                                                                                    Т.Аюурмаа



 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=