Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг 1988  онд УДЭТ-ын тайзнаа найруулагч Э.Санчигдан найруулан үзэгчдийн хүртээл болгож байв

" />

Он жил, цаг хугацаа, хүмүүний амьдралд “Үгүйлэгдсэн хайр”


Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжгийг 1988  онд УДЭТ-ын тайзнаа найруулагч Э.Санчигдан найруулан үзэгчдийн хүртээл болгож байв. Тавдугаар сарын 8-нд дахин тоглогдох уг жүжгийг сэргээх төслийн найруулагчаар Ч.Найдандорж ажиллаж буй. Анх энэ жүжгийн зураачаар ажилласан Б.Төмөрхуягийн хүү Аянга аавынхаа уран бүтээлийг үргэлжлүүлэн сэргээж байна. “Үгүйлэгдсэн хайр” жүжгийн хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг бичжээ. 



Он жил урсаж, цаг хугацаа урагшлахын хэрээр хүн хүнээ хайрлах хайр алслан холдож, үгүйлэн санах сэтгэл бүдгэрсээр байгааг өгүүлэх энэ жүжгийн гол дүрийг Л.Дэмидбаатар, Г.Амгаланбаатар, Б.Болормаа, Г.Алтангэрэл, Б.Золжаргал, Б.Одончимэг нар бүтээх нь. Тус театрын уран бүтээлчид Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн үзэгчдэд уран бүтээлээ толилуулахаар зорьжээ. Тэд эргэж ирээд шинэчилж найруулсан “Үгүйлэгдсэн хайр” жүжигт тоглох гэнэ.  


 

Б.Амарзаяа

Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.