Монголын Залуучуудын Холбооны Гадаадад харилцаанаас Монгол залуучуудын оролцох боломжтой ямар Форум , сургалт, хөтөлбөрүүд зарлагдаж байгааг нээлттэй мэдээлж байгаа билээ. Энэ удаад Турк улсад тэтгэлэгтэйгээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулах Бүгд Найрамдах Турк улсын засгийн газраас санхүүжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна.

" />

Турк улс тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа


Монголын Залуучуудын Холбооны Гадаадад харилцаанаас Монгол залуучуудын оролцох боломжтой ямар Форум , сургалт, хөтөлбөрүүд зарлагдаж байгааг нээлттэй мэдээлж байгаа билээ. Энэ удаад Турк улсад тэтгэлэгтэйгээр бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамруулах Бүгд Найрамдах Турк улсын засгийн газраас санхүүжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зарлагдсан байна.

Турк улсын ихэнх их дээд сургууль Турк хэл дээр сургалт явуулдаг бөгөөд зарим сургуулиудын, зарим хөтөлбөрт англи, франц, герман хэл дээр суралцах боломжтой. Ийм төрлийн хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутнууд тухайн хэлний түвшингээ батлах “хэлний сертификат”, шалгалтын хариутай байх ёстой аж.

Гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиуд ихэнхдээ GRE, GMAT гэх мэт олон улсын шалгалтын оноог шаарддаг байна. Туркийн тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн оюутан тухайн хөтөлбөрт суралцах эрхээ олж авахын зэрэгцээ суралцах хугацаандаа тэтгэлэг авах боломжтой болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 11322643;  96008378, МЗХ-ын төв байр, 207-ын А



Б.Наранбаяр



Уучлаарай. Энэ мэдээнд сэтгэгдэл авахгүй.