БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДВЭЛ БҮХ НАСААР НЬ ХОРИНО


Хэд хоногийн өмнө Дорноговь аймагт 12 настай охиныг машиндаа суулган, улмаар суусан газраас нь 300 км авч давхин, амийг нь хөнөөсөн балмад хэрэг гарч, нийгмийг цочоосон. Уг хэргийг үйлдсэн гэмт этгээд нь өмнө нь мөн хүчингийн хэргээр ял эдэлж байсан бөгөөд хугацаанаасаа өмнө суллагджээ. Иймд бага насны хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудал УИХ-ын түвшинд яригдаж, бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдвэл хатуу ял оноохоор болж,  өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцжээ.  Тухайлбал, Эрүүгийн хууль, Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга, Шүүх байгуулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулсан байна.

Бага насны хүүхдийн амь насыг хохироох, бага насны хүүхдийг хүчиндэх үйлдэл хийсэн мөн бэлгийн мөлжлөгийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 20 жил байгааг 30 жил болгоно. Хүнийг алах болон бага насны хүүхдийг бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Хүний алах гэмт хэргийн бүрэлдэхүүн бага насны хүүхдийг хүчиндэх бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэг, авилгын гэмт хэргийн ялыг хугацаанаас өмнө суллахгүй гэх нэмэлт өөрчлөлтийг хийхээр саналыг оруулж байгаа юм. Мөн бага насны хүүхэд гэдэг насны ангилал 14 нас байсныг 16 нас болгон нэмэгдүүлэхээр  болжээ.  байгаа. Тиймээс 14-16 насны хүүхдийн амь насыг хохироосон хэрэгт 12-25 жил буюу бүх насаар хорих хуулийн заалтыг оруулж байна. Харин бэлгийн мөлжлөгт оруулсан тохиолдолд 2-8 жил болгож тэнсэн харгалзах ял өгөхгүй, шууд хорих ял болгон өөрчлөх юм байна.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=