ОРЧУУЛАГЧ ОХИНЫГ ХҮЧИНДСЭН Л.МӨНХБАТ ЧЭЖҮ ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭНИЙ ШАГНАЛ ГАРДАЖ АВАХ БАЙЖЭЭ


Монгол-Солонгосын соёлын арга хэмжээ БНСУ-ын Чэжү аралд болж байгаа бөгөөд уг арга хэмжээнд оролцсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат 20 настай орчуулагч охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг үйлдсэн юм. Түүнийг тэр даруйд хохирогч охины гомдлоор баривчилснаар хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа юм. Хэрэг явдал өдрийн цайны цагийн үеэр болсон байна. Согтуу албан тушаалтанд хүчиндүүлсэн орчуулагч бүсгүй зочид буудлын угтагчаас тусламж хүсэж очсоноор, цагдаад мэдэгдэн, хэрэгтнийг тэр дор нь саатуулжээ. Тэрээр анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээсэн ч “Юу ч санахгүй байна” хэмээн мэлзэж эхэлжээ.
Хүчингийн хэрэг үйлдэж, улс эх орныхоо нэрийг гутааж яваа Л.Мөнхбат өнөөдөр хөтөлбөрийн дагуу Чэжү хотын хүндэт иргэний шагнал авах ёстой байжээ. Гэвч түүний бузар хэрэг үйлдсэнийг Солонгосын бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулснаар монголчуудыг зүхэж харааж эхэлжээ. Мэдээллийн сайтуудын сэтгэгдэл хэсэгт “Орк улсын иргэд гудмандаа хүн барьж аваад хүчин хийчихдэг биз”, “Манайх биш монгол нь монголоо хүчиндсэн бол ямар хамаатай юм” “Солонгос охиныг хүчиндсэн бол алах байсан юм”, “Энд ажиллаж амьдарч байгаа олон монголчуудаа яагаад боддоггүй юм” “Ийм хүнд хүндэт иргэний шагнал өгөх гэж байснаасаа ич” “Бид нарын татварын мөнгөөр Монголын гаж донтнуудыг Солонгост урьж баймааргүй байна” гэх мэтээр олон мянган сэтгэгдэл иргэд нь бичиж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=