Б.АРИУНЗУЛ: АМЬ НАСАА АЛДСАН АХЫН МААНЬ ХЭРГИЙГ СОЛОНГОСЫН ТАЛ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН


Амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр алдрайхан жаахан үрээ, амраг ханиа эх орондоо үлдээгээд явсан залуу амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн жил БНСУ-д болжээ. Харамсалтай нь, түүнийг нас барснаас хойш  20 гаруй хоногийн дараа амьдарч байсан байрнаас нь олсон бөгөөд  цогцос нь өмхийрч илжрэн, тархи нь усажсан байдалтай олджээ. Өмнө нь тэрээр ар гэрийнхэнтэйгээ ярихдаа эзэн нь удаа дараа цалингаа өгөхгүй гар хүрсэн хэмээн  хэлж байжээ. Гэтэл удалгүй өдөр болгон холбоо барьдаг байснаа больж, ор сураггүй алга болсон бөгөөд 20 гаруй хоногийн дараа өмхийрч илжирснийх нь дараа байрнаас нь олжээ. Энэ талаар  хохирогч иргэний дүү Б.Ариунзул өнөөдөр болсон явдлыг олон нийтэд дэлгэлээ.  

Талийгаачийн дүү Б.Ариунзул “Манай ах эхээсээ хоёулаа айлын ганц хүү байсан. Энэ хэргийн араас миний ээж солонгос улсад очиж дүүгийнхээ төлөө ганцаараа хөөцөлдөөд явж байна. 2021 оны зургаадугаар сарын 29-нд манай ах гэртээ нас барсан байдалтай олдсон. Бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй байдалтай байсан. Үүнээс хойш хоёр жил өнгөрсөн боловч хэрэг одоог хүртэл шийдэгдээгүй. Ямар нэгэн тодорхой шийдвэр гардаггүй. Манай ээж 2021 оны наймдугаар сарын 4-нд дүүгийнхээ үхлийн шалтгааныг тогтоохоор Солонгос улсыг зорьсон. Очсоноосоо хойш уулзаагүй байгууллага, ороогүй газар гэж байхгүй. Солонгос талын өмгөөлөгч нартай, хүний эрхийн байгууллагатай уулзаж байсан. Үүний хариуд солонгосын талаас бид энэ хэргийг өмгөөлөхгүй гэх хариу өгдөг. Мөн бид БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас маш их тусламж гуйсан. Улсын өмгөөлөгч гаргаад өгөөч. Хэргийг үнэн зөвөөр шийдэхэд туслаач гэдэг боловч элчингээс ямар ч туслалцаа үзүүлдэггүй. Бид энэ хэргийг яагаад гаднын нөлөөтэй гэж үзэж байна вэ гэхээр өмнө нь хэд хэдэн удаа ахад маань захирал нь цалингаа нэхсэний төлөө гар хүрч байсан. 2,3 удаа цалингаа өгөхгүй гар хүрсэн баримт бидэнд байна. Цаашлаад задлангийн хариугаар хоолойн сэртэнгийн яс хугархай гэж гарсан. Энэ хугархайг солонгос тал язралтын улмаас хугарсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Яг үнэндээ энэ яс хүнийг зөвхөн багалзуурдаж, боомилсон тохиолдолд хугардаг. Тиймээс энэ гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Мөн талийгаачийг гэрт нь 20 хоног байлгасан. 20 хоног илжирч муухай болох хүртэл нь байлгасан байсан. Энэ хэрэг дээр ГХЯ, ЭСЯ-нд маш их гомдолтой байгаагаа илэрхийлмээр байна. Гадаад харилцааны яамтай хоёр жилийн турш уулзаж, хэрэгт өмгөөлөгч гаргаад үнэн зөв шийдвэрлэхэд туслаач гэхээр огт хөдөлдөггүй. Бидэнд тийм боломж байхгүй. Бид тэгэх ёсгүй гэсэн хариу хэлдэг. Мөн солонгост элчин дээр очиж гуйхаар цагдаад бариад өгчдөг. “Энэ хүн бидний ажлыг хийлгэхгүй байна” гээд элчин ээжийг маань цагдаад өгдөг. Дүүгийнхээ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд өмгөөлөгч хүсч очсон хүнийг цагдаад өгөөд явуулчихдаг. Цагдаа нь 24 цагаар гавтай байлгадаг. Эцэст нь Хууль зүйн яаманд хандсан. Х.Нямбаатар сайдад өөрөө өргөдөл бичиж өгсөн. Сайд нь өргөдөл хүлээж авсан ч юм уу. Үгүй ч юм уу. Газрын албаны дарга н.Билгүүн гэдэг хүн нь намайг хүлээж авч уулзаад өмгөөлөгчийн тусламж үзүүлнэ гэсэн боловч сар гаран болж байхад юу ч байхгүй. Харин солонгос талаас энэ хэргийг хоёр, гурав дахь удаагаа хаалаа. Бидний хамгийн их гомдолтой байгаа зүйл нь ах маань гэрээсээ хорь хоногийн дараа хүн гэж хэлэхэд хэцүү илжирсэн, тархи нь усажсан байдалтай олдсон. Маш их ялзарал явагдаж, тархи нь байхгүй болж, яс нь үлдсэн байсан. Тэгээд нэг муухай зургийг манай ах гэж байгаа юм. Бид тийм аймшигтай юмыг хүнээ гэж таних хэцүү. Солонгос руу “бидний зөвшөөрөлгүй задлан битгий хийгээрэй. Бид өөрсдөө очиж харж байж хийлгэнэ шүү” гэж байхад задлан хийгээд таниулаагүй чандарласан. Бид ерөөсөө зурагнаас өөр юм хараагүй. Зурган дээр байгаа хүний задлангийн бүртгэлийг авах гэж очиход, тэр газартаа бүртгэлгүй байсан. Бүтгэгдээгүй гэсэн үг. Хэн гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр зурган дээр байгаа хүн ах маань гэдэгт яаж итгэх вэ. Бид эргэлзэж байна. Бид нас барсаныхан дараа шуурхай очиж чадаагүй учир тэнд байдаг эгчийгээ гуйж “цогцос таниад чандарлаад өгөөч” гэж гуйсан. Гуйлтын дагуу эгч маань очсон боловч тухайн эмнэлэг цогцосын  таниулаагүй буцаасан байсан. Тэгсэн хэрнээ солонгос талаас манай эгчийг очиж цогцос таниад гарын үсэг зурсан гэх бичиг хийж явуулсан байгаа юм. Одоо бидний зүгээр хүсэх зүйл нь Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалж, хэргийг үнэн зөв шийдэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас тусламж хүсэж байна. Солонгосын тал зодсон хүмүүсээ хүртэл хамгаалж чадаж байна. Миний ээжийг маш их дарамталж байна. Иймд бидэнд туслаач гэж хүсэж байна" гэлээ. Бидний зөвшөөрөлгүй задлан битгий хийгээрэй. Бид өөрсдөө очиж харж байж хийлгэнэ шүү” гэж байхад задлан хийгээд таниулаагүй чандарласан. Бид ерөөсөө зурагнаас өөр юм хараагүй. Зурган дээр байгаа хүний задлангийн бүртгэлийг авах гэж очиход, тэр газартаа бүртгэлгүй байсан. Бүртгэгдээгүй гэсэн үг. Хэн гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр зурган дээр байгаа хүн ах маань гэдэгт яаж итгэх вэ. Бид эргэлзэж байна. Бид нас барсаных нь дараа шуурхай очиж чадаагүй учир тэнд байдаг эгчийгээ гуйж “цогцос таниад чандарлаад өгөөч” гэж гуйсан. Гуйлтын дагуу эгч маань очсон боловч тухайн эмнэлэг цогцосыг  таниулаагүй буцаасан байсан. Тэгсэн хэрнээ солонгос талаас манай эгчийг очиж цогцос таниад гарын үсэг зурсан гэх бичиг хийж явуулсан байгаа юм. Одоо бидний зүгээр хүсэх зүйл нь Монгол Улсын иргэний эрх ашгийг хамгаалж, хэргийг үнэн зөв шийдэхэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас тусламж хүсЧ байна. Солонгосын тал зодсон хүмүүсээ хүртэл хамгаалж чадаж байна. Миний ээжийг маш их дарамталж байна. Иймд бидэнд туслаач гэж хүсч байна" гэлээ. 


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=