ГААЛИЙН АЖИЛТНЫ ГЭРЭЭС 10 ТЭРБУМ БИШ 10 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРЧЭЭ


Гаалийн байгууллагын ажилтны гэрээс есөн кг алт, 10 тэрбум гаруй төгрөг хураасан гэх мэдээлэлд өнөөдөр Гаалийн ерөнхий газраас тайлбар өглөө. Энэ талаар Гаалийн Ерөнхий Газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамир хэлэхдээ "Нягтлан бодогч "С"-ийн гэрт үзлэг шалгалт хийсэн нь үнэн. Гэхдээ шалгалтын явцад мөнгө, алт хураасан зүйл байхгүй. Их хэмжээний валют, үл хөдлөхийн гэрчилгээ олдсон нь үнэн. Чиг үүргийн хувьд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын санхүү, нягтлан бодох бүртгэлийн тооцооллыг хийдэг. Гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй. Нягтлан бодогчийн гэрээс 60 мянга орчим рубль, 10 орчим тооны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олдсон. Гаалийн байгууллагын зүгээс "Эдгээр олдсон эд зүйл нь тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотой эд зүйл огт биш" гэсэн байр суурьтай байгаа. Түүний эх үүсвэрийг хуулийн байгууллагаас шалгана. Тухайн иргэний хувьд 2015 оноос хойш гаалийн байгууллагад ажиллаж байгаа бөгөөд сүүлийн нэг жил, зургаан сарын хугацаанд хүүхдээ төрүүлээд, асарч байна. Түүний хувьд 2015 оноос хойш нэг ч удаа гаалийн хяналт шалгалтын ажилд оролцоогүй. Хөдөлмөрийн хуулийн дагуу тухайн эмэгтэй жирэмсний амралтаа авч, чөлөөтэй байгаа. Тухайн хүний гэрээс олдсон мөнгийг мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой эсэхийг хуулийн байгууллага шалгана. Их хэмжээний валютыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх ямар ч боломжгүй. Харин ч хориглосон, хязгаарласан зүйл улсын хилээр нэвтэрч байгаа эсэхэд гаалийн байгууллага хянадаг. Төрийн тусгай чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа алба хаагчид хууль зөрчсөy үйлдэл гаргасан мэт ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсч байна. Гаалийн байгууллага дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлыг хангах хүрээнд шалгалт мөн хийсэн. Гэхдээ их хэмжээний валютыг нэвтрүүлсэн гэдэг худал болохыг мэдэгдэж байна" гэлээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=