Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийг өнгөрсөн онд АТГ-аас гомдол мэдээллийн дагуу шалгаж үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдаас авлигал авсан, ХОМ-гээ буруу мэдүүлж зарим хөрөнгөө зориудаар нуун дарагдуулсан зэрэг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнг тогтоосон байдаг. Энэхүү шалгалтын ажиллагааны албан тоотыг одоогоос хоёр сарын өмнө Засгийн гакрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн ч нам дарагдсан байна.
Энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодруулахад "Булган аймгийн засаг дарга Ариун-эрдэнэ хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлэхдээ худлаа мэдүүлсэн. Өөрийн нэр дээр байдаг өмч хөрөнгүүдийг мэдүүлээгүй гэдэг үндэслэлээр гомдол гарч АТГ-аас үүнд шалгалт явуулж хариуцлага тооцох асуудал хөндөгдөж ирсэн байна. Энэтэй холбоотой асуудлаар аймгийн ИТХ болон холбогдох бүлэг, намынх нь бүлгүүдээс санал авахаар ЗГХЭГ-ын дэд дарга Бямбасүрэнгийн баг ажиллаж байгаа. Шүүр ажиллагаатай холбоотойгоор энэ асуудал яригдах ёстой. Хуулийн байгууллагаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон түүний хувтд ажлаасаа чөлөөлөгдөх бүрэн үндэслэл болно” гэсэн билээ. Б.Ариун-Эрдэнэ Булган аймгийн аж ахуйн нэгжүүдээс өндөр их хэмжээний авлига авч, албан тушаалын байдлаа урвуулан ашигласаар байгаа нь хэвлэлийн хуудаснаа ил болсон ч хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь хачирхалтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.