ЭНЭТХЭГ ДЭЛХИЙН ХАМГИЙН ОЛОН ХҮН АМТАЙ УЛС БОЛНО



Энэтхэг улс дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох судалгааг НҮБ гаргажээ. НҮБ-ын хүн амын сангаас өчигдөр гаргасан “State of World Population 2023” тайланд зургаадугаар сарын сүүлээр Энэтхэгийн хүн амын тоо 1.4286 тэрбум болох бол Хятад улсын хүн амын тоо 1.4257 тэрбумд хүрэхээр байгааг мэдээлсэн байна. Энэ үед АНУ-ын хүн амын тоо 340 саяд хүрч, дэлхийн улс орнуудаас гуравдугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байх гэнэ. Хэдийгээр хүн амын өсөлт аль алинд нь саарч байгаа ч Энэтхэг, Хятад улсуудын хүн амын нийлбэр дэлхийн 8.045 тэрбум хүн амын гуравны нэгээс илүү гарахаар байна. Өнгөрсөн онд Хятад улсын хүн амын тоо анх удаа буурсан нь сүүлийн 60 жилийн хугацаанд анхны тохиолдол болсон юм. Энэтхэгийн хувьд нөхцөл байдал Хятадынхаас арай дээр байгаа. 2011 оноос хойш тус улсын хүн ам жилд дунджаар 1.2 хувиар өссөн юм. Гэхдээ энэ нь өмнөх арван жилийн хугацааны 1.7 хувиас буурсан үзүүлэлт болжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=