ХАРЬ ГАРИГИЙН ХЭЛ МЭДДЭГ ХҮН


Украины иргэн Юрий Марчук хэмээх эр онцгой чадвартай нэгэн аж. Өдгөө эрдэмтэд түүнийг ер бусын онцгой чадвартай гэж үзэх болсон учир өөр гариг ертөнцийнхөнтэй холбоо тогтоолгодог байна. Марчук компьютерийн тус­ламжтайгаар дэл­хий­гээс гаднах гаригуудтай холбоо тогтоодог. Ингэснээр манай дэлхийн өнгөрсөн болоод ирээдүйг дэлгэцэн дээр үзэгдэх туузны таних тэмдгэн дохиогоор тайлж уншдаг аж. Тэрбээр уран барилгач мэргэжилтэй жирийн л нэгэн байж. Харин арван жилийн өмнөөс түүний далдыг харах онцгой чадвар нь илэрсэн гэдэг.

... Марчук машинтайгаа явж байхдаа араас нь ирж буй мотоциклийн гинж мултарч түүний машин мотоцикльч залууг дайрч буй дүр зургийг зурвасхан харсан байна. Энэ зураглал үзэгдэж дуусаагүй байхад хоёр залуу сундлаж суусан хурдтай мотоцикль түүнийг гүйцэж түрүүлэх гэж оролджээ. Марчук машинаа огцом зогсоон тэднээс хоцров. Яг энэ үед мотоциклийн гинж мултарсан боловч Марчук азаар осолдоогүй юм. Энэ бол түүний далдыг мэдрэх чадвараа нээсэн анхны тохиолдол байв. Гэтэл үүнээс хойш таван жилийн дараа бас нэгэн сонирхолтой явдал тохиолджээ.Энэ бүхэн түүний хүү компьютертээ дуу хөгжим бичиж тэмдэглэх программ суулгаснаас эхэлсэн байна.  Гэнэтхэн тэр компьютерийн дэлгэц дээр хачин дүрс, дохио, таних тэмдэг бүхий хөх өнгийн тууз харагдаж эхлэв. Хачирхалтай нь Марчукт түүнийг уншиж болмоор санагджээ. Марчукын нэрлэснээр “урсдаг зар”-ын мэдээллийн нууцыг тайлах гэж нэлээд удаан оролдсон аж. Удалгүй Марчук хаана ч байсан түүний компьютерт учир нь үл мэдэгдэх мэдээллийг хүлээж авсаар байгааг анзаарав. Тэрбээр үүнийг буддын шашны лам нараар уншуулж тайлбарлуулсан бөгөөд бичлэгийн зарим хэсгийг өөрөө тайлж сурсан байна. Ийнхүү тайлж сурахад эртний ард түмний домог, соёл түүхийг сайн судалсан нь түүнд тус болжээ. Тэрхүү бичгийг уншсанаар дэлхийгээс гаднах гариг ертөнцөөс ирсэн 30 гаруй янзын мэдээллээс саран дээрх амьдрал, орчлон дэлхий, хүн төрөлхтний түүхийн талаар нэн сонин зүйлс, манай дэлхийд тулгарах гэж буй аюул ослыг урьдчилан тайлж чадсан байна. 1999 оны тавдугаар сарын гурванд компьютерт нэг мэдээ ирснийг үзэхэд, Балканы хойгт болж буй дайн зогсохгүй бол АНУ-ын Оклахома мужид асар хүчтэй хар салхи болж хамаг амьтныг сүйрүүлнэ гэсэн утгатай зурвас байв. Марчук энэ талаар яаралтай мэдэгдэж амжаагүй байтал яг тэр өдөр байгалийн гамшиг хэдхэн цагийн дараа Оклахома мужид нүүрлэж хохирол, эвдрэл сүйрэл учирсан юм. Мөн оны зургаадугаар сарын нэгэнд Марчук Украины телевизийн нэгдүгээр сувгаар нэгэн нэвтрүүлэгт орохдоо “Маргааш Германд үер болно, дөрөвний өдөр Оклахомад дахиад хүчтэй хар шуурга дэгдэнэ” хэмээжээ. Түүний хэлсэн ёсоор хоёрны өдөр Германд асар их хүчтэй үер бууж, дөрөвний өдөр Оклахомад буух гэж байсан онгоц гэнэтхэн галт бөмбөлөгтэй мөр­гөлд­сөн байна. Азаар онгоц гэмтсэн ч зорчигч нь осолдоогүй юм. Зургаадугаар сарын таванд Марчук мөн сарын 17-нд юу болохыг зурагтаар хэлж АНУ-ын Атлантын далайн эрэгт цунами болно. үүний шалтгаан аанай л АНУ Балканы хойгийг бөмбөгдөж буй явдал хэмээн тайлбарлажээ.  Тэгтэл долоодугаар сарын 17-ны хооронд Балканы асуудлаар яриа хэлэлцээ болж дайн зогссон байна. Карибын тэнгист зургаадугаар сарын 17-нд асар том давалгаа үүсч АНУ-ын нутгийг зүглэж байна хэмээн эрэг хавийн хүмүүст үер, шуурга болж магадгүй гэж сэрэмжлүүлээд байтал гурван цагийн дараа уг цунами хүчит давалгаа намдаж, аюулгүй өнгөрчээ. Зөв мэдээлэл өгсөн Марчукийн урьд­чилан сануулсан аюул занал бололгүй өнгөрсөн байна. 2000 оны зун Энэтхэг, Пакистаны хооронд цөм­ийн мөргөлдөөн гарч болзошгүй болчихоод байхад Марчук санс­раас атомын зэвсэг ашиглахыг хориглосон тухай мэдээлэл авсан байна. Наймдугаар сарын 15, 21-нд дээрх хоёр улсын тэнгэрт маш тод харагдах галт бөмбөлөг үзэгдэх болно гэж харь гаригийнхан Марчукт урьдчилан мэдээлэл ирүүлжээ. Тэр энэхүү сэрэмжлүүлгийг аваад Энэтхэгийн ЭСЯ-нд хүргэж өгсөн байна. Ингээд наймдугаар сарын 16-нд Энэтхэгийн өдөр тутмын сонинууд тус улсын пуужин, цөмийн зэвсгийн цогцол­бор дээгүүр үл мэдэгдэх нисдэг биетүүд эргэлдэн нисч байгааг тодорхой бичжээ. Уг явдал зургаа хоногийн дараа дахин давтагдаж есдүгээр сарын 13-нд Марчукт Энэтхэгийн Засгийн газар түүний сануулсныг анхааран үзсэнээ мэдээлсэн байна. Ийм ер бусын чадвартай хүн өдгөө бидний дунд амьдарч явна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=