ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ БНСУ-ААС ИРЭХГҮЙ БАЙНА


УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад нүүрсний хэрэгт холбогдуулан эрүү үүсгэж яллагдагчаар татсан юм. Гэвч тэрээр  УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргахдаа "Ээжийгээ эмчлүүлэх хувийн шалтгааны улмаас" гэж бичсэн байдаг. Одоогоор түүнийг УИХ-ын гишүүнээс хараахан чөлөөлөөгүй байгаа ч хаврын чуулганаар хэлэлцэх байх гэсэн олон нийтийн хүлээлттэй байгаа.  

Ж.Мөнхбат нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгсний дараа  2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй байна. Мөн тэрээр ээжийгээ эмчлүүлэхээр БНСУ явсан гэх бөгөөд өнөөдрийг хүртэл ирээгүй байгаа аж. Иймд хэрэгтэй нь холбогдуулан  мэдүүлэг авахад хүндрэлтэй байгаа тул  албадан ирүүлэх арга хэмжээг авч болзошгүй гэнэ.  

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=