БНСУ-Д МОНГОЛ БҮСГҮЙ ХАРДАЛТЫН УЛМААС НАЙЗ ЗАЛУУГАА ХУТГАЛЖЭЭ


БНСУ-д Монгол Улсын харьяат 24 настай эмэгтэй найз залуутайгаа маргалдаж, улмаар хутгалсан хэрэг гарчээ. Тус улсын Кёнбүг хотын Гимчон дүүргийн цагдаагийн газраас олон нийтэд мэдээлсэн байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байгаа бөгөөд хутгалуулсан иргэн нь монгол хүн бөгөөд нас бараагүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэдэг мэдээллийг холбогдох албаныхан өглөө. Өмнөд Солонгос улсын Пусан хотод суугаа Монгол Улсын консулын газраас цагдаагийн байгууллагатай холбогдон ажиллаж байгаа гэнэ. Зарим эх сурвалжаар Монголын харьяат 24 настай эмэгтэй өөрийн найз залууг өөр эмэгтэйтэй утсаар ярьж байсныг мэдэж, улмаар маргалдан зүүн мөрөнд хутгалсан тул эмнэлэгт хүргэсэн талаар мэдээлж байна. Монгол эмэгтэйг одоогоор цагдан хорьсон байгаа бөгөөд тэрбээр өмнө нь найз залуугийнхаа хүчирхийлэлд өртдөг байсан гэж мэдүүлжээ.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=