ДОЛООН МАШИН МӨРГӨЖ, ХОЁР ХҮҮХЭД ГЭМТЭЭСЭН Ч.МАРАЛМААД ХӨНГӨН ЯЛ ОНООЛОО


Өнгөрсөн оны  аравдугаар сарын 10-ны өдөр иргэн Ч.Маралмаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн долоон автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн билээ. Хохирогч охин С удаан хугацаагаар эмчлүүлсэн бөгөөд өдгөө ч нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа юм. Энэхүү  хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Долоон автомашин мөргөж, хүүхэд дайрч гэмтээсэн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал хоёр удаа хойшилсны эцэст өнөөдөр боллоо.  Харин шүүхээс олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн  энэхүү гэмт үйлдэлд нь тун хөнгөн ял оноосон нь хачирхалтай.  Шүүхээс Ч.Маралмаад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасаж, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах, 1.7 сая төгрөгөөр торгох  ял оноожээ.   

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=