Н.ГУМИЛЕВЫН НУУЦ АМРАГ ЛАРИСА РЕЙСНЕР


Оросын зохиолч эмэгтэй Лариса Рейснер 1895 онд төрж  1926 онд нас барсан бөгөөд гучаадхан наслахдаа Оросын утга  зохиолд өөрийн өнгө аясаа үлдээжээ.  Лариса Рейснер  1918 оноос хойш большевик намын  гишүүн, иргэний дайны үед  байлдагч, Улаан армийн улстөрийн ажилтан байлаа.  Яруу найрагч Николай Гумилев болон хувьсгалч Федор Раскольников ба Карл Ридек нарын амраг байв. Всвелод Вишневскийн “Өөдрөг эмгэнэл” эмгэнэлт  жүжгийн баатар бол Ларис Рейснер юм. Тэрээр  1895 оны  5 дугаар сарын  1-нд Люблин  хотноо эрхзүйн профессорын гэр бүлд төрж өссөн юм. Эх нь Хитрова гэдэг эмэгтэй байжээ. 1905 оноос хойш гэр бүл Петербург руу шилжин  нэлээд чинээлэг байдалд амьдарч ирсэн юм. Бяцхан охин нь сайхан төрх байдалтай, чадварлаг учир эмэгтэйчүүдийн гимназийг алтан медальтай төгсгөсөн юм. Тэрээр сэтгэлзүйн их сургуульд орж суралцсан бөгөөд нэгэн зэрэг улстөрийн  шинжлэх ухааны түүхийн  лекцэнд оролцож эхэлжээ. Ингэж явахдаа тэрээр яруу найраг болон улстөрийг маш ихээр сонирхоно.  

Николай Гумилев  Ларисатай 1916 оны намар уулзсан бөгөөд Марсын талбай дээр байрлах нэгэн цэнгээний газар тааралджээ.  Лариса Гумилевыг өндрөөр үнэлдэг бөгөөд түүний хайрын галыг уламбүр дэвэргэн асаана. Түүнийг Гафиз гэж нэрдэх дуртай, харин Гумилев  түүнийг Лери хэмээн нэрийднэ. “Би хүнийг эргэн төрдөг гэдэгт нэг их итгэхгүй байна” гэж тэрээр Рейснерт захидал бичиж байв.  Мөн захидалдаа “Гэхдээ урьдын сэтгэл хөдлөлдөө та Спартын Елена байсан биз гэж надад бодогдох юм.  Би таныг аваад  явмаар санагдаж байна.  Би танд галзуу захидал бичлээ, энэ бол танд хайртай учир юм. Таны Гафиз”   гэж захидлаа төгсгөжээ. Энэ захидлыг авсан даруйдаа Лариса Гороховын гудамжинд байрлах уулзалтын байранд тэр хоёр уулзахаар шийджээ.  “Би түүний араас хаашаа ч хамаагүй явах байсан  юм” гэж үргэлж  санааширдаг байсан Гумилев Ларисад удаа гэрлэхийг санал болгодог байсан ч тэрээр татгалзсан хариу барилаа. Дараа нь Анна Энгельгардтай холбоотой байсан тухай мэдсэн.   Иймд Лариса Гумилевтэй уулзахаа больж, холбоогоо бүрмөсөн тасалжээ.  Хамгийн сүүлчийн захидалдаа Лариса Рейснер “Хэрэв би үхэх юм бол захидлууд тань дээр эргэж очих болно.   Тэдний дагаад бид хоёрыг холбож байсан хайртай төстэй тэр сэтгэл...” харин төгсгөлд нь яруу найрагчид хандан “Ид  шидийг угтан аваарай, түүнийг өөрөө бүтээ. Миний хонгор, миний хайртай хүн минь. Таны Лера” гэжээ. 1921 оны  8 дугаар сард Николай Гумилевыг больсшевкууд буудан хороосон нь Ларисад хүндхэн цохилт болсон гэдэг.   Гэсэн ч хувьсгалыг үзэн ядах ёстой байсан Лариса өөрөө улаан хувьсгалч болсон юм. Яруу найраг, уран зохиод тэрээр өөрийгөө олоогүй, харин хувьсгалд биеллээ олсон байна.  Ийм үед даргалж,  ятгаж, захирч амьдралаараа дэнчин тавих ёстой байсан  учир түүний цус нь булгилах мэт болно. Тэрээр яруу найрагч болох гэж төрөөгүй харин  комиссар болох ёстой байжээ.  Балтийн тэнгисийн  комиссар болмогцоо тэрээр энэ  дүрдээ бүрэн итгэсэн байлаа. Тэнгисийнхний өмсөх дуртай хар шинель, маш дэгжин, сайхан бүсгүй  хувьсгалт  матросуудад тушаал буулгах нь содон харагдана.  Ларис Рейснер тэр  үед далайн цэргийн сайд хийж байсан хүний гэрт амьдарч байжээ.  Ингээд түүн дээр нэг удаа яруу найрагч Вселовол  Рождественский очсон юм. Гэрт нь байх  хивс, зураг, сонин даавуу, хүрэл будда, таваг, англи ном, франц  үнэртэн түүний гайхашралыг төрүүлжээ. Эзэгтэй ч өөрөө алтан утсаар оёсон даашинз  өмссөн байлаа. Тэрээр дэглэмд үйлчилж байсан  хэрнээ өөрийнхөө тухай хэзээ ч мартаж байгаагүй юм. Тэгээд тэндээс улаан дарга Федор  Раскольниковыг олсон юм. Хайр сэтгэл  тулалдааны  үеэр төрсөн юм. Түүнийг Афганистан  дахь элчингээр томилсон юм. 1921 оны  7 сарын 3-нд  Кушкигээс 10 ачаа тээштэй  мөн морь унасан хүмүүс гарлаа.  Ингэж уул хад, элсэн дундуур хийсэн аялал эхэлжээ. Орон нутгийнхан  гайхашран зог тусна.  Морин дээр задгай нүүртэй эрэгтэй хүний хувцас өмссөн жинхэнэ үзэсгэлэнт бүсгүй явж байлаа.  Саяхан л Балтийн тэнгисийн цэргийн  комиссар байсан тэрээр одоо Элчингийн эхнэр Лариса Рейснер болсон нь энэ байлаа.   Өлөн зэлмүүн Оросын дараа Афганистан диваажингийн орон мэт түүнд санагдсан биз. Гэдэс цатгалан бас сайхан.   Тун удалгүй тэрээр уйдаж эхэлсэн бөгөөд  Федороос холдон Орос руу эргэн явсан юм.  Фед түүнийг элчингээр ажиллаж байсан Кабул руу эргэж ирэхийг хүсэх боловч Лариса очоогүй байна. Түүний илгээсэн  захидал нь тэдний амьдралыг төгсгөл болгосон юм.  “Бид хоёр алдаа том алдаа гаргаж байх шиг надад санагдах юм. Бид хоёрын гэрлэлт олон боломжийг бүрэн гүйцэд ашиглаж дуусаагүй мэт байна. Ирээдүйд ийм үйлдэл хийсэндээ харамсахгүй байгаасай гэж би бодож байна. Гэхдээ чинийхээр болог. Би чамд тэр муухай бичгийг явууллаа” хэмээн бичсэнээр тэрээр өөрийгөө Федорт ойлгуулсан юм. Ингээд Рейснерийн албан бус нөхөр нь Карл Радек болсон билээ. Тэрээр гялалзсан сэтгүүлч байсан бөгөөд түүний авъяасыг Ленин өндрөөр үнэлдэг байжээ.  Тэрээр Ларисатай уулзахаар очихдоо  охин Софиягаа авч явдаг байсан нь хачирхалтай. Тэрээр Ларисагийн хайранд умбаж, эр хүн шиг байхын зэрэгцээ халамжтай аав  байхаа ч мартсангүй. 


Бүх зүйл  тун эмгэнэлтэй дуусчээ. Ларис Лейснер  түүхий сүү уусны улмаас гэдэсний хижиг өвчин тусч нас баржээ.  Тэрээр  ердөө гучаадхан настай байлаа.  “Их сайхан ховор тохиолдох хүний нэг болох Лариса яагаад ийм эрт нас барчихав аа” хэмээн Михиал Кольцов гашуудан эмгэнэсэн байдаг. Никитын гудамжинд байх хэвлэлийн ордонд шарилыг байрлуулсан юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр цэргүүд, дипломатууд,  зохиолчид хүрэлцэн ирсэн гэдэг.  Түүний биед  тусаагүй бүх сум  хайрлаж ирсэн эрчүүдийг нь алсан билээ. Хамгийн түрүүнд Гумилев амь  үрэгдсэн.  Дараа нь Раскольников үрэгдсэн бөгөөд  1938 онд түүнийг “ардын дайсан” хэмээн зарласан.  Карл Радекийг “Бүх гадаадын тагнуулын талд тагнуул үйлдэж байсан, импералистуудын талд ажилласан” хэмээн буруутгаж мөн л буудуулан амь  үрэгдсэн.  Нас барахаасаа гуравхан сарын өмнө тэрээр “Энэ сүүлчийн сарыг Ойрхи Дорнодыг сайн тогтож авахын төлөө амьдрах болно, далдуу мод, ямар ч юм бодохгүй байх тунгалаг сайхан өдөр.  Усан оргилуур байхад хүн аз жаргалтай байгаа мэт болох юм. Салхинаас ногоо үнэртэнэ. Бас дээрээс нь залуу нас. Бас гоо  үзэсгэлэнтэй бодлогогүй бүтээлч бүхэн холбоотой байдаг юм.  Бурхад ийм цэцэрлэгт амьдардаг учир их зөөлөн тайван байсан биз”   гэж шүүрс алдан зохиол бүтээлдээ бичсэн байдаг аж.  

Хожмоо Английн сэтгүүлч  Эндрю Ротштейн түүнтэй хэрхэн уулзсан тухай ийнхүү  дүрсэлсэн байдаг юм. “Галт тэрэгний купенд орохдоо би огтхон ч бэлтгэлгүй байлаа. Лариса Рейснерийн  үзэсгэлэнт байдал нь амьсгал давчдахад хүргэх  агаад хамгийн сонирхолтой нь түүний цог  золбоо  дүүрэн үг ярианд бүр ч бэлэн бус байлаа. Түүний ярьж байгаа хэллэг нь уран зохиолын хэллэг байсан юм.  Тэрээр  шүлэг зохионо.  Лариса Рейснер эмэгтэйлэг шинэ ихээхэн байдаг, гэтэл дотоод байр байдлаараа эрс шийдэмгий зарим тохиолдолд хатуу ширүүн, эрэгтэй хүний ухаанаар бахархдаг нэгэн билээ. Тэрээр хий хоосон ярихаас илүүтэй үйлдэл хийх дуртай нэгэн. Маргалдах дуртай, Ямар нэгэн үндэслэлтэй үг заавал олж хэлнэ. Ялах дуртай. Тэр тусмаа эрчүүдийг” хэмээн дурсчээ.  Үнэхээр тэрээр амьдралынхаа туршид үргэлж эрчүүдийг ялж явсан бөгөөд  хэн нэгэн эрийн хараат байхыг хүсээгүй өөрийнхөө эрх дураар амьдарч байгаад харамсалтай байдлаар  нас барсан билээ. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=